УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Э.Баттулгыг БОАЖЯ-ны ТНБД чөлөөлжээ

Өнөөдрийн /2023.03.15/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар БОАЖЯ-ны ТНБД Э.Баттулгыг чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.
Ямар шалтгааны улмаас ийн чөлөөлсөн нь тодорхойгүй байна. Тэрбээр эл албан тушаалд 2022 оны нэгдүгээр сарын 19-нд томилогдож байв.
Улстөрийн ньюансын хувьд: БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ТНБД Э.Баттулга нар зөрчилдөж сайд нь хамтарч ажиллахгүй гэдгээ ЗГХЭГ-т илэрхийлсэн гэх мэдээлэл цацагдаад байсан билээ.
Тэдний зөрчил ТНБД Э.Баттулгын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ажилчид тус яамны сайд Б.Бат-Эрдэнийн томилгооны хүмүүс байснаас үүдсэн ч гэгдээд буй.
Тиймээс өнгөрсөн хугацаанд тус хоёр даргын хоорондын харилцааны асуудал улс төрийн хүрээнд яригдаж байсан ийнхүү хурцадсан бололтой.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Суганы үснүүд салбарын ажлаа мэддэг мэргэжлийн хүмүүстэй зөрчилдөж төрийн албыг тарчигт нь тултал нь доройтуулж байна да. Бат-Эрдэнэ гэдэг булингартай нөхөрийн балаг дуусахгүй нь