Нийгэм мэдээ

Өнөөдөр монгол хүн анх сансарт ниссэн өдөр

ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой өнөөдөр тохиож байна.

1981 оны гуравдугаар сарын энэ өдрийн 22.40 цагт ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансар руу хөөрч, гуравдугаар сарын 30-нд 19.42 цагт эх дэлхийдээ амжилттай буусан түүхтэй.

Энэхүү түүхэн үйл явдал нь БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

hend heregtein
gurragchaagiin huviin ambiciig 40 jil hanglaa odoo bolloo um bishuu?

ДоржБатBatbayarbatbayar
ДоржБатBatbayarbatbayar

Одоо наад социализмын үеийн солиоролоо зогсоо.Улс эх оронд ямар хэрэгтэй юм.

Зочин
Зочин

Түүхэн өдөр 2 монгол хүн сансарт нисэх бэлтгэгдэж .. Гүррагчаа гуай ниссэн. Ганзориг /Ганхуяг /ахыгаа дурсан санаж байна. Бахархал

Зочин
Зочин

Тэр өдөр том том ширхэгтэй цас ороод л энд тэндгүй Жанибековтой авахуулсан зураг наасан байж билээ

Зочин
Зочин

tegeed orsin kabind daigdaj nissen n odoo bidend yamar hurteeltei ve?

Зочин
Зочин

Хүүхэд байхад өглөө эрт босох гэж шугамын радионы дууг чангалан унтдаг байлаа.1981оны энэ өдөр шөнө дунд босч билээ.

Зочин
Зочин

Гар өргөөд хүний таксинд сууж баахан мөнгө шатаагаад жинхэнэ солгой явдал болж билээ

Холбоотой мэдээ

Back to top button