Нийгмийн

Сайн мэдээ: Завханы сургууль хөрсний дулаанаар халаалтаа шийджээ

Завхан аймгийн төвийн Жавхлант цогцолбор сургуулийн 640 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилга хөрсний дулаанаар халаалтаа шийджээ.

Сургуулийн барилгад 110 кВт хүчин чадал бүхий хөрсний дулааны насос, 25 кВт-ын нарны дулааны коллектороор дэмжсэн системийг бүрэн суурилуулж, улсын комисс хүлээн авсан байна.

Хоорондоо 18 м-ийн зайтай, 100 м-ийн гүнтэй сорох болон шингээх хоёр ширхэг босоо цооногийг өрөмджээ. Мөн барилгын дээвэр дээр дулааны насосыг дэмжиж ажиллах SC-H24-30 загварын 25 кВт-ын хүчин чадалтай нарны илч хураагууруудыг суурилуулсан аж.

Техникийн өрөөнд, ОХУ-ын БРОСК-МАРК II 55.4 кВт-ын ус-ус төрлийн хоёр ширхэг дулааны насосыг байрлуулж, суурилуулалт, дулааны сүлжээний шугам хоолойн угсралтуудыг гүйцэтгэжээ.

Энэ системээр Жавхлант цогцолбор сургуулийн өнгөрсөн жил ашиглалтад шинээр орсон өргөтгөлийн барилгын 76 хувийг газрын гүний дулаанаар хангах боломжтой болж буй.

Хөрсний дулааны насос, нарны дулааны коллектортой хосолсон систем нь ашиглалтад орсноор, жилд 700-800 МВтц дулааны хэрэглээг хангах юм.

Ингэснээр жилд 490 тн нүүрсний хэрэглээ, 686 тн СО2 ялгарлыг бууруулах байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй жишиг төсөл болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-10 10:11

Ailiin heregtceend ene shiidel baidag bolovuu

Зочин
Зочин
2023-04-10 11:12

Ямар мундаг юм вэ баяр хүргье

Зочин
Зочин
2023-04-10 22:55

686 кг со2 байлгүй дээ. Браво!

Холбоотой мэдээ

Back to top button