ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

"TMK Energy": 68 метр зузаан хийтэй нүүрс илрүүллээ

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Өмнөговь аймагт метан хийн хайгуул хийж буй "TMK Energy" компани гурав дахь цооногийнхоо өрөмдлөгийг амжилттай өрөмдөж дуусгажээ.

Тодруулбал, "Гурвантэс XXXV" төслийнхөө туршилтын цооног өрөмдөх хөтөлбөрийн сүүлийн өрөмдлөгт 68 метрийн зузаантай хийтэй нүүрс илрүүлсэн байна.

Ингэснээр төслийн гурван цооног дундаас илрүүлсэн хамгийн зузаан хийтэй нүүрс болж байгаа юм.

Эргэн сануулахад "TMK Energy" компани өмнөх хоёр цооногоо үйлдвэрлэлийн байгууламжтай холбохоор хоолой суурилуулахад бэлэн болсон билээ. Уг ажлыг зургаадугаар сард хийж, долоодугаар сард хэвийн ажиллана хэмээн тооцоолж буй.

Сүүлийн эл цооногоо "Lucky Fox-3" хэмээн нэрлэсэн бөгөөд өмнөх хоёр цооногоор 60 орчим метр зузаан хийтэй нүүрс илрүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Орд
Орд

Тийм ч амархан биш ээ! Хувьцаа өсгөх шоу т�##�даа л яваад байх шиг бгаа юм

Зочин
Зочин

Хийтэй нүүрс гэж ямар нүүрс байдаг юм бэ?
Эсвэл 60 м гүн хийн давхарга өнгөрч байж , нүүрсний орд илрүүллээ гэсэн үг үү?
Хий олсон юм уу ?
Нүүрс олсон юм уу ?
Аль эсвэл хоёуланг нь олсон юм уу?
Айн хүүхээн !

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хоюуланг олсон. Нүүрсний зузаан үе нь өөртөө шахах хий агуулж байдаг юм

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Хоёуланг нь гэсэн үг

Zochin
Zochin

Нүүрсэн толгойтууд наад нүүрсээ ид уу за за. Тархинийх нь оронд нүүрс хийж оёх хэрэгтэй.

Зочин
Зочин

Dahij gazar nutgaa uhah hereg baina uu eh nutag mini tsuljij duuslaa

Зочин
Зочин

Ойлгохгүй юмаа газтай болсон гэсэн үг юмуу ,юунд ашиглаж болох эд вэ

чинос
чинос

одоо бас идэх хулгайлах юм нь нэмэгдэж дээ бидэнд хүртээл байх биш тэр сумынхан нь яачихсан амьтад бнаа буудаад хөөгөөд явуулах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button