Нийгэм мэдээ

Цэргийн анги засварлах үед олдсон захиаг 37 жилийн дараа эзэнд нь хүргэлээ

Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албан хаагчид тухайн ангид 37 жилийн өмнө алба хааж байсан байлдагчийн захиаг олж, эзэнд нь хүргэжээ.

Захиа бичсэн Н.Болд нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас цэрэгт татагдан, гурван жил цэргийн алба хаасан байна. Энэ хугацаанд төрсөн дүү болох Эрдэнэдалай сумын 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч Н.Долгоржавт 1986 оны тавдугаар сарын 27-ний өдөр захиа бичжээ. Захиаг цэргийн ангийн гал зуухыг засварлах явцад барилгын хананаас олсон аж. 

Захиаг олсон даруй цэргийн ангийн албан хаагчид захианы эзний эрэлд гарч Дундговь аймгийн Луус сумын 9 жилийн сургуулийн захирал, захианы эзэн Нанзадын Долгоржавт хүргэжээ. Түүнд захианы учир байдлыг тайлбарлахад маш баяртайгаар хүлээн авч, ахынхаа тухай дурсамжийг хуваалцсан талаар цэргийн ангийнхан өгүүлсэн байна. Захиа бичсэн Н.Болд нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч дүү нар нь нутаг орондоо энх, тунх амьдарч байгаа юм.

Захидалд, 

Сайн байна уу? Эрхэм хайрт дүү нарынхаа хичээл сургуульд нь өндөр амжилт хүсэн ерөөн мэндчилье. Та нарын бие сайн биз дээ? Миний бие сайн. Хугацаат цэргийнхээ албыг алдаа дутагдалгүй сайн хааж байна. Өмнөговь аймгаар онцын сонин юмгүй цаг агаар нь дулаахан байна. Нутгаар цаг агаар ямар байна. Долгорханд, Энхбат хоёр ямар гарсан бэ? Та хоёрын шалгалт хэзээ эхлэх гэж байна. Хичээлдээ онц сайн байгаарай. Хөдөө гэрээс чинь захиа ирж байна уу? Аав ээжийн бие сайн уу? Ахдаа захиа их бичиж байгаарай. Ах нь дүүгээсээ захиа их харсан шүү. Хариу хүсье. За өөр зүйлгүй БАКА.
1986 он 05 дугаар сарын 27
(Хаяг: Дундговь аймаг Эрдэнэдалай сум, 10 жилийн дунд сургуулийн 7а ангийн сурагч Н.Долгоржавт ах Н.Болдоос)” гэжээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Basca Feiza
Basca Feiza
2023-06-07 06:03

сайн байцгаан уу. Хөөрхөн юмбэ.

Зочин
Зочин
2023-06-07 16:11

Ямар сайхан түүхэн үйл явд�##� вэ.Сайн ах байжээ.

Зочин
Зочин
2023-06-08 16:44

Захиа хамгийн гоё дурсамж

Холбоотой мэдээ

Back to top button