ДЭЛХИЙ

Apple компани шинэ VR төхөөрөмжөө танилцуулсны дараа хувьцаа нь унажээ

Apple компани VR буюу бодит болоод виртуал ертөнцийг холбогч шинэхэн төхөөрөмж “Vision Pro”-г танилцууллаа. 

Тэд “Vision Pro”-г бодит ертөнц болоод цахим ертөнцийн төгс хослол. Виртуал ертөнцөд байх ч яг л бодит ертөнцөд буй мэт харж, сонсох болно” гэсэн байна.

Гараа хөдөлгөн дээшээ доошоо гүйлгэж, дуу хоолойгоороо дохио өгч эсвэл нүдээ ашиглан уг төхөөрөмжийг удирдаж болох аж. Түүнчлэн, аппликейшннүүдийг чөлөөтэй ашиглаж, хүссэн газраа байрлуулж, кино үзэж, зурвас бичиж болно. 

“Vision Pro” нь цэнэгээ хоёр цаг барьдаг ба дараа жилийн эхээр Америкт худалдаанд гарч, 3499 ам.доллароор худалдаалах аж.

Энэ нь бусад VR чихэвчнүүдээс хамаагүй үнэтэйд тооцогдож байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Мета компани 449 ам.долларын үнэтэй “Күэст” гэх VR чихэвчийг танилцуулжээ. 

Шинэ VR төхөөрөмжөө танилцуулсны дараа Apple компанийн хувьцаа тодорхой хэмжээнд унасан байна. 

Мак Рүморсын ерөнхий редактор Харли Чарльтон "Уг төхөөрөмж олны анхаарлыг хэр их татахыг сайн мэдэхгүй байна. Өндөр үнэтэйгээс гадна батерей нь тусдаа гэх мэт дутагдал олонтой учраас гарсан даруйдаа зах зээлийнхээ гол хэрэглэгчдийг шууд татаж чадахгүй байх" гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button