Харааны бэрхшээлтэй хүмүүст 3D чимээгээр зам заадаг аппликейшн бүтээжээ
Франц улсад үйл ажиллагаа явуулдаг “SonarVision” нэртэй старт ап компани харааны бэрхшээлтэй хүмүүст 3D дууны долгион болон өндөр нарийвчлалтай GPS ашиглан зам зааж өгөх аппликейшн хөгжүүлж байна. Тус компанийг үүсгэн байгуулсан хоёр инженерийн нэг Нэйтан Дайкс “Явах ёстой зөв чиглэлээс гурван хэмжээст чимээ сонсогддог энгийн зүйл бүтээхийг эрмэлзэж байгаа. Чимээ дуугарч байгаа зүг рүү хөдлөхөд л хангалттай” хэмээжээ.
Хотын орчинд GPS-ийн нарийвчлал сайн үедээ 4-5 метр байдаг. Зарим тохиолдолд нарийвчлал нь 10 метр хүртэл унаж болдог тул энэхүү асуудлыг шийдэх шаардлага “SonarVision” компанид гарч байгаа юм. Ингэхдээ тус компани хэрэглэгчдийн утасны камерыг ашиглан хүрээлэн буй орчны зургийг авч “Apple” компанийн мэдээллийн сан дахь барилгын зургуудтай харьцуулах шийдэл олсон байна.
Эх сурвалж: Euro News
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.