Япон улс хүчингийн хэргийн тухай хуулиа шинэчилнэ

Япон улс хүчингийн хэргийн тухай хуулийг шинэчлэхээр хэлэлцэж байна.
Хуулийн сургуулийн оюутан Мэгүми Окано бэлгийн хүчирхийлэлд өртсөн ч цагдаад мэдэгдээгүй бөгөөд үүнийг “хүчингийн хэрэг” гэж авч үзэхгүй, гэмт хэрэгтэнд ял оноохгүй гэдгийг мэдэж байсан хэмээжээ.
Учир нь түүнд тохиолдсон явдал бэлгийн хүчирхийллийн тухай хуулийн тодорхойлолттой дүйцэхгүй байсан аж.
Тэрбээр гэмт этгээдтэй хамт кино үзэж байхад түүн рүү давшилж эхэлсэн ба Мэгүми “Үгүй” гэж хэлж, хэсэг хугацаанд эсэргүүцээд сүүлдээ бууж өгсөн аж.
Эл хэргээс үүдэн Япон улсын засгийн газар хүчингийн хэргийн тухай хуулийн тодорхойлолтыг өөрчлөхөөр хэлэлцэж байна.
Япон улсын хуульд бэлгийн хүчирхийллийг “хүчээр” болон “айлган сүрдүүлж, дайрч давшлан”, эсвэл “биеэ хамгаалж, эсэргүүцэх чадваргүй, эсвэл ухаангүй байгааг нь далимдуулан бэлгийн харьцаанд орох” хэмээн тодорхойлдог.
Энэ хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулж байгаагаас онцлууштай нь “хүчээр бэлгийн харьцаанд орох” хэмээн тодорхойлж байсныг “зөвшөөрөл аваагүй бэлгийн харилцаа” хэмээн өөрчлөхөөр хэлэлцэж байгаа аж.
Б.ЧАНДМАНЬ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.