Цэргийн албаны дүйцүүлэх төлбөрөө төлөлгүй 26 нас хүрсэн бол 12 саяыг төлнө
Монгол Улсын Үндсэн хуулийн 17.1.4-т “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүрэгтэй хэмээн хуульчилсан байдаг.
Цэргийн алба хаах болон хааснаар тооцуулахад хууль зүйн хувьд дараах хэлбэрүүд үйлчилж байна. Үүнд,
- Хугацаат цэргийн алба
- Цэргийн сургуулийн сонсогч, сурагч
- Оюутан цэрэг
- Цэргийн дүйцүүлэх алба
- Гэрээт цэргийн алба
Эдгээр хэлбэрээс цэргийн дүйцүүлэх албыг онцолж байна. Цэргийн дүйцүүлэх албыг биеэр болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэсэн хоёр хувилбар бий.
Мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах
Мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээ энэ онд нэмэгдэж нэг жилийн мөнгөн төлбөр 1.670.943 төгрөг болжээ.
Хэрэв 25 нас хүртлээ цэргийн алба хаагаагүй бол тухайн жилдээ цэрэгт явах эсхүл мөнгөн төлбөрийг төлөх гэсэн хоёр сонголт тулгардаг байна. Цэрэг татлагын коммист өөрийн биеэр очиж оролцоогүй жилийн тоогоор төлбөр нэмэгдэж 26 нас хүрэхэд 11.935.308 төгрөг болох аж.
Цэрэг татлагын комиссоор хэдэн удаа орно, тэр болгонд мөнгөн төлбөрөөс чөлөөлөхөөс гадна их, дээд сургуульд сурч, цэргийн алба хаах боломжгүй байсан хугацааг мөн адил хасаж тооцох юм. Жишээлбэл, цэрэг татлагад найман удаа орсон боловч тэнцээгүй бол 100 хувь чөлөөлөгдөх аж. Харин дөрвөн жил их сургуульд сурсан бол нийт төлбөрөөс 46% хасагдаж, 5.490.241 төгрөг төлөх юм байна.

Мөн гадаадад суралцаж, ажилладаг бол нотлох баримтаа өгөх шаардлагатай юм байна.
Биеэр дүйцүүлэн хаах
Биеэр дүйцүүлэн хаах хугацааны хувьд 24 сар байна.
Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнийг аймаг, нийслэл /дүүрэг/-ийн цэргийн штабын шийдвэрээр гамшгаас хамгаалах, хил хамгаалалтад туслах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцуулж болно. Зарим нэг нь 24 сарын хугацаанд байнга оршин сууж буй тухайн засаг захиргааны нэгжийнхээ цэргийн штабт бүртгэлтэй байж байгаад хаасанд тооцуулдаг байна.
Цэргийн албаны тухай хуулийн 30.6-д “Цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний албанд цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр хоёроос дээш жил алба хаасан төрийн тусгай алба хаагчийг цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаасанд тооцож, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ” гэж заасан байна. Үүнээс үзвэл тус албадад цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр ажилладаг хүн бүр цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаасанд тооцогдох юм.
Мөн сум, сум дундын болон багийн эмнэлэгт эмч, сум, багийн сургуульд багшаар гурван жил ажилласан иргэнийг цэргийн дүйцүүлэх албыг хаасанд тооцож, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэх боломжтой болжээ. Ингэхдээ Засгийн газраас баталсан алслагдсан сумдын жагсаалтад тухайн сум орсон байх шаардлагатай аж.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гүзээтэй хурандаа нарыг тэжээх гэж ардын хүүхдүүд мѳнгѳ тѳлѳх есгүй хаасан хаагаагүй эх орон дуудуул явж л даарна шдээ.
tseregt ywuuldaggui munhag etseg ehchvvd baidag tedend l handaj helsen hereg
Энэ цэргийн том тарган дарга нар та бүхэн эхлээд наад өөрсдийн гэдсэн дотор байгаа хур баасаа цэвэрлэчих.
Ямарч амьдралгүй шийдвэр бна. Даанч дээ. Авч байгаа цалин нь хаанаа ч хүрэхгүй байхад. хэдэн дарга нарын хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхийн тулд хуруу хумсаа хугалан үнэнч шударгаар ажиллаж амьдарч байгаа хүүхдүүдээс торгууль нэрээр мөнгө авах нээ
Ямарч ажил хийж баялаг бүтээж үзээгүй ард түмний татварын мөнгөөр цулайсан цүлхийсэн том гэдэс суусан цэргийн генерал хурандаа тэргүүтэн нөхдүүд та нар хол очиж хуц мэдэв үү.
Яраглалаа зргсоовол хэнч хүүхдээ явуулна зодуур яраглалаа цэргийн нууц гээд хав дардаг энийг ил болгох сэтгүүлч ганц алга
Ямарч амьдрал мэдэхгүй төрийн хувцасны гол болсон цэргийн тэнэг юмнууд иргэдээ ингэж шантаажилахаа болио. Генерал хурандаа цолны боол болсон нөхдүүд энээс өөр хийх ажил байхгүй болохоор ингэж тэнэгтэж байгаа юм.
Iimerhu tulbur mulbur gsen teneg yumaa odoo bolioo .uurchil huchingui bolgo
Цэргийн алба хаагаагүй гэж мөнгө төлүүлдэгээ одоо болмоор юмаа
Хүчээр авч явах гээд л чичирчих юмаа. Энэ цэрэгт яваагүйн төлөө төлөх төлбөр мөнгө чинь ард иргэдийн хувьд арай л тэнгэрийн мөнгө байна ш дээ. Энэ төлбөрөө жил жилд нь явахгүй гээд төлөөд явж болдоггүй юм уу. Тэгвэл хаа хаанаа ямар юм
hvvy hutsan biz bi odoo25 hvrchlee tseregt ywaagvi ochihiin bol achaal ywchin 1jil aldaad banknii ornvvdiig uls daah ymuu tgvvl ywmaarl bn odoo niigm yamr bga nlee zalu ve bdnig bosgoh chadamjin alg baahn ornd dundal amidrch bn 1jil ywaad ogwol hen mnii oriig tolh we hvssen hvseegvi tsergiin amidrlaas chin hetsvvl amidrch bndag
zuv shde odoo hvvhdee tseregt ywuulahgui geed baidag etseg ehchvvd halaasaa tvntiilgeh shaardlagatai boljdee
Хуцаарай новшнуудаа‼️‼️‼️Цэргийн албанд хүүхдээ явуулахад эрүүл саруул,амьд албаа хаагаад ирнэ гэхэд итгэхгүй байна????????Нүдний цөцгий мэт хайрлаж өсгөсөн үрсээ араатны гарт хэзээ ч өгөхгүй ээ❌❌
Zov2
Хөөе, Бид жинхэнэ Монгол хүн байх ёстой , Тэгвэл бүх эрэгтэй, эмэгтэй ялгалгүй бүгдий нь Цэгийн /жинхэнэ/ алба хаалгамаар байна. Ингэхгүй бол Улс орон минь Бусдынх болно шүү дээ.
Жил болгон бүртгүүлж байсан хүн ийм их мөнгө төлөх ёсгүй Хууль нугалахгүй шүү
Манай иргэд ийм их мөнгийг төлж чадахаар баян юмуу. Дэмий юм донгосч солиорхоо больцгоо. Өнөөдөр харж байхад зэвсэгт хүчин батлан хамгаалах яам цагдаа хилийн цэрэг онцгой байдлын албан хаагчдын 40-50 хувь нь эмэгтэйчүүд болчихсон байна. Хэрэь эрчүүдээ заавал цэргийн алба хаа гэж байгаа бол энэ цэрэг цагдаад эмэгтэйчүүдийг алба хаалгахаа больчих. Эсвэл үндсэн хуульдаа заасны дагуу цэрэгт алба хаагаагүй эмэгтэйчүүдээсээ мөн мөнгөн төлбөр ав.