ДЭЛХИЙ

Судалгаа: Уушгины хавдрын шинэ эм нас баралтыг хоёр дахин бууруулжээ

Дэлхий даяар арав гаруй жилийн турш явуулсан судалгааны үр дүнд хагалгаанд орсны дараа осимертиниб нэртэй эмийг өдөрт нэг ширхгийг уух нь уушгины хорт хавдрын нас баралтыг 51 хувиар бууруулж байгааг илрүүлжээ. Уушгины хорт хавдар нь хорт хавдрын улмаас нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болдог.

Жилд тус хорт хавдрын улмаас дэлхий даяар 1.8 сая хүн амь насаа алддаг гэсэн тоо баримт бий. Тэрхүү судалгааг “Yale University”-ийн Хорт хавдрын төвийн захирал Рой Хербст ахлан явуулжээ. Тэрбээр эрдэм шинжилгээний ажлынхаа үр дүнг Чикаго хотод болсон Америкийн клиникийн хавдар судлалын нийгэмлэгийн чуулганы үеэр танилцуулсан байна.

Хербст тус чуулганы үеэр “Гучин жилийн өмнө бид уушгины хорт хавдартай өвчтөнүүдэд туслах юу ч хийж чадахгүй байсан. Харин одоо шинэ үр дүн өндөртэй эм бүтээлээ. Нас баралтын 51 хувиар бууруулах нөлөөтэй гэдэг нь ямар ч өвчний хувьд маш том үзүүлэлт. Ялангуяа эмийн эмчилгээ сайн авдаггүй уушгины хорт хавдрын хувьд” гэж хэлжээ.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button