Ч.Хүрэлбаатар: Жуулчдыг автомашинаар нь аялуулж, 200 км тутамд амрах өрөө байгуулна
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэ онд хэрхэн анхаарах, үүний хүрээнд ямар ямар ажлыг төлөвлөөд байгаа талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл өглөө. Уг салбар нь Монгол Улсын хөгжлийн 2024 оны тэргүүлэх чиглэл бөгөөд тус онд 1.3 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөөд буй юм. Тэрбээр уг ажлын хүрээнд дараах зүйлсийг төлөвлөөд байна гэв.
Агаарын тээврээр зорчих жуулчдыг нэмэгдүүлнэ
Үүнд
- Агаарын тээврийн либералчлалыг бүрэн хэрэгжүүлнэ
- 4C, 4D ангиллын агаарын хөлөг хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлж аэродром, зорчигч үйлчилгээний цогцолборыг байгуулна
- Тусгай үүргийн нислэгүүдийг зөвшөөрнө
- Орон нутгийн нислэгүүдийг нэмэгдүүлж, тогтмолжуулна
Жуулчдад зориулсан бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлнэ
Үүнд
Жуулчид автомашинтайгаа аялах боломжийг бүрдүүлнэ.
Виз олголтыг хялбаршуулах, визгүй зорчих боломжийг бүрдүүлнэ
Хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын бүс нутгуудын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Аялал жуулчлалын тусгай бүс байгуулна
Палеонтологийн нөөцөд тулгуурлан "Аялал, Судалгаа-Амралт"-ын цогцолбор байгуулна /Дундговь, Цагаансуварга/
Улирлын чанартай "Буйр нуур" усан замын боомт байгуулна.
Аялал жуулчлалын бүс нутгийн авто замын дэд бүтцийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ
Үүнд
- Аялал жуулчлалын авто замын сүлжээг нэмэгдүүлэх чиглэлд 2024 онд хатуу хучилттай авто зам, авто замын их засвар, гүүр, гүүрэн байгууламжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
- 200 км тутамд амрах өртөө байгуулна
Дээрх үр дүнд хүрэхээр нийт 801 тэрбум төгрөгийн 35 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх аж.
Э.ГАНБАЯР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хотгор шанагаа монголдоо буцааж өгье Хүрэлбаатраа
.ЧИ ОДОО ЮУНЫ САЙД ЮМ БЭ ХУЛГАЙЧ ЭНЭ ТӨРӨӨС ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ ИЙМ БУЗАРЫГ ДАХИЖ ТӨРД ГАРГАЖ ХЭЗЭЭ Ч БОЛОХГҮЙ ХАМТ АХИЛЛАЖ БАЙСАН САЙД ДАРГА НАРАА ДАНДАА ЮМЫН ХИЙЖ ӨГӨӨД ДАРАА НЬ ШАНТААЖ ХИЙДЭГ ХАМГИЙ НОВШЫН ХУЛГАЙЧ ГЭЖ БАЙГАА ЮМ
Засаг хэдийдээ аялал жуулчилалын бизнес хийдэг болчиховоо дахиад нөгөө сангуудыг цөлөмдөг шигээ мөнгө төсөвлөөд гударцгаах гээд байнаа даа энэ ман намын ханаж цаддагүй луйварчид
Үгүйээ мөн тэнэгтэх юмаа 1,3 сая жуулчныг хаана багтаах вэ. Аргагүй орк юмаа. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж цацахгүйээ тэнэгээ. Тэр олон өртөө нь жуулчин ирдэггүй өвөл хавар яах юм болдоо.
Эртээд шөнө хэдэн Хятад иргэнтэй бааранд тоглоод идэж уугаад байсан. Тэднийг ингэж зугаацуулахаар тохирсын байх даа. Гадаанаа модонгоо ч сольчихож чадахгүй байж юун том том юм мөрөөднө вэ
За бас ямар хулгайн санаа хэрэгжүүлж мөнгө хусах гэж байгаа шуналын тулам албин яөтгөр вэ.
Яавч монголыг хөгжүүлэх биш монголын хөгжлийг жадлан эсэргүүцэгч ийм хөгжил ярихад хөх инээд хүрч байна.
Энэ шуналын тулам төрд биш шоронд байх ёстой .АТГ ХУУЛЬ ХЯНАЛТ ШҮҮХ ЦАГДАА АЖЛАА ХИЙГЭЭЧЭЭ.БУЗАР хогийг төрөөс зайлуулаач.
Сайхан шаана шүү дээ малнуудаа нэг хошигруулж хуурахдаа гарамгай шүү сонгууль нэртэй сонго уйл ойртож бн даа мал шиг ардуудаа нэг юм хана мөргүүлж хосыг нь шувтрахаа мэдээд байгаам даа
зам дагуу ганц олигтой эко жорлон байхгүй байж битгий худлаа хуцаад байгаач