Нийгэм мэдээ

Үйл явдал: Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон, Т.Тулга нар мэдээлнэ

Зургадугаар сарын 8-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

08.00 цагт: Удирдлагын Академийн байранд: НҮБ, Удирдлагын академи, мэдээллийн МОНЦАМЭ агентлаг хамтран 6 дугаар сарын 7-13-нд зохион байгуулж буй “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” үндэсний семинарын нээлт болно. Семинарыннээлтэд НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишра, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газрын Төрийн байгууллага, цахим засаглалын хэлтсийн дарга Жуванг Жу нарын албаны хүмүүс оролцоно.

09.30-12.00 цагт: “Туушин” зочид буудалд: Төсвийн хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, ил тод байдал, иргэдийн оролцооны MASAM II төслийн үр дүнг танилцуулна. Утас: 8805-4340.

09.00 цагт: ХААИС-д: Хөдөө аж ахуйн салбар дахь инновацын шийдлүүдийг  бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт танилцуулах “AGRI SHOWCASE TOUR” үйл ажиллагаа болно. Утас: 9906-2806.

09.00-09.40 цагт: “Корпорэйт конвеншн” төвд. Монгол, ОХУ, БНХАУ-ын ХАҮТ-уудын чуулган нээгдэнэ. 

12.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Чөлөөт бөхийн холбооны талаар Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон, Т.Тулга нар мэдээлэл хийнэ.

16:00 цагт: ОБЕГ-аас зарлан мэдээллийн дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button