Нийгмийн

ХЭРЭГ: Хурууг нь сүхээр тасалсан ах нь шоронд орсон ч охины сэтгэл санаа тогтворжоогүй хэвээр байна

-ОХИНЫ ХУРУУГ ЗАЛГАХ ХАГАЛГАА ХИЙСЭН Ч ЭРГЭЭД ҮХЖИЖ БАЙГАА ГЭВ-

Өнгөрөгч тавдугаар сард хуруугаа таслуулсан охин гудамжинд уйлаад явж байсан гэх мэдээлэл цахим сайтуудаар мэдээлэгдэж олныг цочирдуулсан. Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс ухаан балартсан ахдаа эрэмдэглүүлсэн бяцхан охины гарын хуруунууд нь эргэн төлжих магадлал тун бага, тасарсан хэсгийг нь эргүүлэн залгах хагалгаа амжилттай болсон ч эргээд үхжиж байгаа гэдгийг охины ээж мэдээлж байв.

Мөн сэтгэл санааны байдал тун хэцүү байдаг гэх бөгөөд сэргэлэн охин байснаа хэрэг явдлаас хойш үг дуу цөөн шөнө унтахдаа орилж зүүдэлдэг зэрэг олон сөрөг үр дагавартай байгаа аж.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдийн сэтгэл зүй хэмжээлшгүй ихээр гэмтдэг гэх ба эргэн хэвийн болох магадлал тун бага байдаг гэдгийг сэтгэл зүйчид тайлбарладаг.

Хэргийг тодруулбал, ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаар утсанд иргэнээс “долоон настай охины хоёр гарын дөрвөн хурууг сүхээр цохиж тасалсан байна” гэсэн дуудлага мэдээлэл тавдугаар сард бүртгэгдэж байсан билээ. Уг мэдээллийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн авто эргүүлийн алба хаагчид шуурхай очиж шалгалтын ажиллагаа явуулсан байдаг.

Алба хаагчдыг очиж шалгахад долоон настай охин Б-н баруун гарын эрхий хурууны үзүүр тасарсан, зүүн гарын долоовор болон дунд хуруу гэмтсэн байсныг ЯТТ-д хүлээлгэн өгсөн аж.

-ЗАРИМ ХУРУУ НЬ ТАСАРСАН, ЗАРИМ НЬ ГАНЦХАН СУДСАН ДЭЭР ТОГТОЖ БАЙСАН-

Болсон явдлын талаар ойр орчмын хөрш айл болон төрсөн эх Л-ээс тодруулахад “Би хоёр охинтой юм, бага охин маань ханиад хүрчихээд хамт эмнэлэгт хэвтэж байсан юм. Энэ хооронд манай том охиныг миний дүү охин хардаг бөгөөд өнөөдөр өглөө сургуульд нь хүргэж өгчихөөд орой тарахад нь ах С нь сургуулиас нь аваад гэртээ харж байсан.Гэтэл манай охин орой 20 цагийн орчим над руу залгаад “Энд баймааргүй байна та хүрч ирээд намайг аваад яваач” гэж ярьхаар нь би эмнэлэгт байгаа бага хүүхдээ харах хүн олж үлдээчихээд нөхрийн хамт орой 22 цагийн орчим гэртээ дөнгөж орж иртэл манай гудамжны мухарт байдаг дэлгүүрээс “Охины чинь гар хуруу нь тасарчихсан байна, хурдан ирж аваарай” гэж ярьсан. Санд мэнд гүйгээд очтол миний охины баруун гарын эрхий хурууны үзүүр тасарсан, зүүн гарын долоовор болон дунд хуруу нь гэмтчихсэн нэг судсан дээр тогтож байсан, тэгээд түргэний тэрэг биднийг авч явсан” гэж мэдүүлсэн байна.

Харин мөрдөн шалгалтын явцад долоон настай охин Б нь багадаа хэд хэдэн удаа ах, дүү хамаатан садан нартаа үрчлүүлж байсан бөгөөд энэ хугацаанд нь үрчилж авсан эцэг, эх нь үл хайхрах хүчирхийлэл үйлддэг байсан тул төрсөн эх Л нь өөрийн нэр дээр буцаан авч өсгөх болсон байдаг.

-АХ НАДААС АСУУЛТ АСУУЖ, МЭДЭХГҮЙ ГЭХ ТООЛОНД СҮХЭЭР ЦОХЬСОН-

Охин хэлэхдээ “Ах надаас баахан мэдэхгүй асуулт асуугаад байсан, тэгээд мэдэхгүй гэж хариулах бүрт чи яахаараа мэддэггүй юм гээд толгой дээр нэг алх шиг юм барьчихаад чамайг цохичих уу гээд айлгаад байхаар нь би гараараа толгойгоо хаагаад барьсан. Тэгээд намайг толгой дээрээсээ гараа автал тэр зүйлээрээ миний толгой руу хэд хэд цохихоор нь би ахиад толгойгоо гараараа хамгаалах үед тэр алх шиг юмаар нь цохигдсоноос болж миний гарын хуруунууд гэмтэж тасарсан” хэмээн ярьсан байдаг.

Уг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд болон охины гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нагац ах 51 настай эрэгтэй Ч гэгчид бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь ашиглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь санаатай хүнд гэмтэл учруулсан хэрэгт буруутган зүйчилж 10 жилийн хорих ял оноосон.

Ингэхдээ шүүхийн шийдвэрээр ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ.  Шүүгдэгч Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2 дах хэсгийн 2.1 "энэ хуулийн 10.1. дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн ” , 2.3 "бие махбодын сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдсэн ” , 2.4 "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн ” хэсэгт тус тус зааснаар ялласан байна.

А.ХАНГАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-10-27 09:45

Ийм хачин араатантай охиноо үлдээсэн ээжийн буруу! Зүв зүгээр сайхан хүн нэг өдөр ийм гаж, ийм архичин болчихгүй ш дээ!

Зочин
Зочин
2019-10-27 23:08

unshaad oilgohgv bol dhd dawtaad unsh, ahtai ni vldeegeegvi ohin dvvteigee vldeesen, margaash ni ter arhichin ni surguulias ni awsan bsn gj bga bzde

MatFuse
MatFuse
2020-01-28 05:27

Kamagra Walmart [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Cialis De Marca Comprar Buy Cialis Propecia Finasteride

LesOrdiff
LesOrdiff
2020-02-08 09:56

Propecia Prostata Hiperplasia Prostatica Benigna http://viacialisns.com/# - cialis generic Buy Acyclovir Without Prescription generic cialis canada Viagra Discount Pharmacy

Холбоотой мэдээ

Back to top button