НИЙГЭМНийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Хариг, Согоог гол үерийн аюултай түвшнийг давсан

Цаг уур орчны шинжилгээний газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Хангай нурууны өврийн Богд, Буянт, Хожуул, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Үенч, Бодонч, Согоог, Харбут, Увс, нуурын сав Хархираа, Намир, Түргэн, зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгджээ.  

Мөн Хархираа, Харбут, Идэр, Үүр гол үерийн түвшнийг 5-10 см, Хариг, Согоог гол үерийн аюултай түвшнийг 5-20 см давсан аж.  

Иймд тус газруудаар суурьшиж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллага, малчид, тариаланчдыг сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Хэрхэн сэргийлэх вэ? 

  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах 
  • Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжлэх гэх мэт усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах 
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэгт барихгүй байх 
  • Үерийн аюултай бүс нутгаас нүүх 
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг шуудуу, хашлага барих 
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх 
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх 
  • Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах 
  • Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах 
  • Өндөр хүчдэл, цахилгаан дор гэр, сууцаа барихгүй байх

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button