Украин: Далан нурсны улмаас Херсоноос 1700 хүнийг нүүлгэлээ

Украины өмнөд хэсэгт усны томоохон даланг Оросын талаас нураасан билээ. Улмаар Херсон мужаас хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүүлжээ.
Украин Орос хоёр Каховка даланг хорлон сүйтгэсэн хэрэгт бие биенээ буруутгадаг. Үүний улмаас ОХУ-ын мэдэлд байдаг Олешки хотод үерийн улмаас гурван хүн нас барсан байна.
Украины талаас хамгийн ихээр санаа зовоож буй зүйл нь голын урсгал доод хэсэгт орших уурхай ажээ. Тиймээс тухайн уурхайн асуудлыг хэрхэн анхаарч ажиллахад тус улсын эрх баригчид гол чиглэлээ болгож байгаа. Одоогоор Херсон хотод голын эрэг дагуух 30 хот, тосгон үерт автаж, 2000 орчим байшин усанд автсан гэж албаны хүмүүс мэдээлжээ.

Одоогоор 1700 хүнийг Херсоноос нүүлгэн шилжүүлсэн байна. Харин Кремлийн албан тушаалтнууд 1200 хүнийг аюулгүй газарт хүргэсэн хэмээн мэдэгдэв. Урьдчилсан байдлаар Днепрээс баруун зүгт Украины мэдэлд байдаг 17, Оросын эзэмшлийн зүүн хэсгийн 25 мянган хүнийг нүүлгэх шаардлагатай хэмээн тооцоолж байгаа.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.