Нийгэм мэдээ

"Тоглолтын тасалбар, ном, цэвэрлэгээний мөнгө хураадаг гомдол их ирдэг"

Боловсролын салбар дахь хууль бус хандив, тусламж, анги засвартай холбоотой асуудлаар АТГ, Соёлын яам, БШУЯ, БЕГ, АШУҮИС, СХГ зэрэг байгууллагууд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Нийслэлийн боловсролын газарт сүүлийн гурван жилд 5000 өргөдөл ирсний 77,1 нь гомдол байсан бөгөөд агуулгаар нь харвал,
1.    Сургууль цэцэрлэгийн барилга, хүртээмж
2.    Элсэлт бүртгэл
3.    Ёс зүйн асуудал
4.    Сургуулийн автобус, тээвэрлэлт
5.    Хандив мөнгө хураалт
6.    Бусад

Тэр дундаа хандив мөнгө хураалт буюу сургуулийн ой, ангийн цэвэрлэгээ, хэрэглэгдэхүүн, засвар үйлчилгээ, ном сурах бичиг, үзвэр тоглолтын тасалбар авах, урлагийн үзлэг, спортын тэмцээний хувцас хэрэглэл, төгсөлт, үсэглэлийн баярт зориулсан бэлэг сэлтэд зориулдаг мөнгө дээр гомдол их ирдэг байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн боловсролын газарт  21 байцаагч ажиллаж байгаа ба ирсэн өргөдөл гомдол, саналыг хүлээн авч, шийдвэрлэжээ.

Шалгалтаар 773 зөрчил илрүүлж, 48 иргэн хуулийн этгээдэд 3 сая төгрөгийн мөнгө торгууль, сахилгын шийтгэл ногдуулаад байна. Цаашид чиглэл бүрийг нарийвчлан судалж холбогдох байгууллагатай хамтран хууль, соён гэгээрүүлэх, эцэг эхийн оролцоог хангах чиглэлд ажиллана гэв. Мөн “Улсын тэргүүн, Нийслэлийн тэргүүний...” хэмээн шалгаруулж, тодотгол олгодгийг албан ёсоор зогсоожээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2023-06-08 14:14

Өө ямар сайхан хариуцлагатай юм бэ сайн байнаа манай эрдэнэт үйлдвэриин дарга нарт явуулсан өргөдөл 2 сар гариу болж байна хариу өгөхгүй юм өшөө удаан хугацаа болох ёстой юм болов уж

Зочин
Зочин
2023-06-08 16:21

Арчаагүй юмнууд. Төрөөс бүгдийг үнэгүй шаардана. Хүүхэд гаргасан юм бол өсгөх зардлаа өөрсдөө гаргааач. Олигтой татвар төлдөг ч юм шиг.

Холбоотой мэдээ

Back to top button