Нийгэм мэдээ

"Сургуулийн засварт хавдар үүсгэгч бодис агуулдаг будаг, цавуу ашигладаг"

Боловсролын салбар дахь хууль бус хандив, тусламж, анги засвартай холбоотой асуудлаар АТГ, Соёлын яам, БШУЯ, БЕГ, АШУҮИС, СХГ зэрэг байгууллагууд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн засварт ашиглаж байгаа барилгын материалын чанарын асуудлыг хэлэлцлээ.

Чанаргүй будагт агуулагддаг хар тугалга хүүхдийн сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлдөг. Өнгөрсөн гуравдугаар сард сурагчдын дунд асуумж явуулахад “Сургуулийн хана, шалыг жил бүр будах шаардлага байдаггүй” гэсэн хариуг зонхилон хэлжээ.

Энэ үеэр орчны эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзул хэлэхдээ,

Сургууль төсөвтөө суулгасан байдаг тул шаардлагагүй байхад ч чанаргүй, хятад будгаар будаж хүүхдүүдээ хордуулаад байх шиг санагддаг. Гаднын орнуудад энэ талаар маш эрт судалгаа хийгээд, стандарт тогтоогоод, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй засварын бүтээгдэхүүнийг сургууль, цэцэрлэгийн орчинд ашиглаж байна. Анги танхим будах будгаа зөв сонгох, засварыг хичээл орохоос өмнө маш эрт хийх, засвар хийхдээ агааржуулалтын системээ ажиллаж байгааг шалгах, үгүй бол хэвийн ажиллуулах хэрэгтэй байна.

Манайх үүнийг асуудал хэмээн харж, мэргэжлийн байгууллагууд тодорхой хэмжээний судалгааг хийж байгаа ч Дотоод орчны агаарын чанарын стандартыг батлахгүй их удлаа.  Мэргэжилтний хувьд хэлэхэд үүнийг эрүүл мэндийн салбарынхан батлуулах гэж гурван ажил ажилласан ч батлуулж чадаагүй л байна. Энэхүү стандартад хүүхдэд төдийгүй том хүнд ч хавдар үүсгэгч бодис болох дэгдэмхий органик нэгдлүүд бүхий бензол, формальдигед хэмээх бодисуудыг агуулдаг чанаргүй будаг, цавууг ашиглахгүй байх талаар дурдсан. Ялангуяа будсаны дараа дээрх бодисууд агаарт дэгдэж, хугацаа өнгөрөхийн хэрээр хоруу чанар нь багасдаг ч манайд хичээл эхлэхтэй зэрэгцэн намар засвар хийж байгаа нь бас нэг асуудал юм. Манайд үүнийг шалгадаг зөвхөн хувийн лаборатори байдаг ба эмнэлэг, сургуулиудын агаарын чанарыг 11-р сард хэмжихэд дээрх бодисуудын хэмжээ өндөр гарсан нь мөн агааржуулалтын системтэй холбоотой.

Олон хүүхэд байгаа сургуульд хаалга цонх онгойлгохгүйгээр агааржуулалтын систем заавал байх ёстой ч манайхан завсар хийхдээ агааржуулалтын хоолойг таглаж будах, тоосго тавих, юм наах гэх мэтээр хаачихдаг. Хүчил төрөгч дутагдагдсан хүүхдийн сурах, сэтгэн бодох чадвар мэдээж сул болно. Тэгэхээр анги танхим будах будгаа зөв сонгох, засварыг хичээл орохоос өмнө маш эрт хийх, засвар хийхдээ агааржуулалтын системээ ажиллаж байгааг шалгах, үгүй бол хэвийн ажиллуулах хэрэгтэй байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-09 01:27

Эргүү �########� новш юу мэддэг гэж элийрээд солиороод мэдэмхийрээд байгаа юм бэ. Тэр засварыг чинь ямар дурандаа хийдэг юмуу.Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна сургуулиа зас гэж дээрээс үүрэг өгөөд ,захирлууд нь доошоо үүрэг өгөөд бэлэн мөнгө байхгүйн улмаас өөрсдөөсөө мөнгө гаргаж �##�ь эсвэл зээлээр хамгийн хямд матери�##�ыг нь л авч засвар хийдэг шдээ.Ямар юмных нь засварын төсөв энэ тэр яриад мөрөөдөөд байгаа юм бэ.Хэзээ хаана урсг�##� засварын төсвийг өгч байсан юм.

Холбоотой мэдээ

Back to top button