Нийгэм мэдээ

Төсвийн тодотголоор соёл урлагийн салбарын цалин хамгийн их нэмэгдэнэ

Засгийн газраас 2023 оны төсвийг тодотгох төслөө өргөн бариад байна.

Энэ удаагийн төсвийн тодотголоор цалинг болон тэтгэвэр тэтгэмжийг нэмэх зорилготой.

Өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр улсын төсвөөс санхүүждэг салбар, салбарын байгууллагын цалинг хэрхэн нэмэгдүүлэхээр төлөвлөснөө танилцуулав.

Тодруулбал, төрийн албаны үндсэн цалингийн доод хэмжээг салбарын онцлогоос хамааруулан 750 мянгаас 1 сая төгрөгт хүргэх юм байна.

Үүнээс харах юм бол боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, шинжлэх ухаан, төрийн захиргаа, төрийн тусгай албаны албан хаагчдын суурь цалинг нэгэн ижил 1 сая төгрөгт хүргэх нь. Ингэснээр хамгийн их цалин нь нэмэгдэх салбар бол соёл урлаг байна.

Соёл урлагийн салбарын суурь цалин 590 мянган төгрөг бол үүнийг 1 сая болгон нэмэгдүүлснээр 66.1 хувиар өсөх аж.

Үүний дараа 46.4 хувийн нэмэгдлээр боловсрол, 44.3 хувийн нэмэгдлээр эрүүл мэнд, 39.6 хувийн нэмэгдлээр төрийн тусгай, 37.5 хувийн нэмэгдлээр шинжлэх ухааны салбар жагсаж байна.

Харин төрийн нийтлэг үйлчилгээний албаны суурь цалинг 565.3 мянгаас 750 мянган төгрөгт хүргэхээр төсөлд тусгажээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button