Нийгэм мэдээ
Хүүхдийн мөнгөний хүсэлтийг "E-Mongolia"-аар авбал ачаалал даахгүй байх магадлалтай
2023 оны төсвийг тодотгох хүрээнд хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр болсон. Одоогийн байдлаар нийт хүүхдийн 91 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авч буй. Энэ ялгавартай байдлыг зогсоох нь зүйтэй хэмээн эцэг эхчүүд байр сууриа илэрхийлсээр ирсэн.
Харин одоо бүх хүүхдэд тэтгэмж олгох болсноор,
- 91 ба 9 хувийн ялгамжтай байдал үйлчилж байсан хугацаанд олгоогүй мөнгөн тэтгэмжийг нөхөж өгөх
- Үүний тулд эцэг эхчүүд хүсэлт гаргах шаардлага үүссэн.
Тиймд хүсэлтээ хэрхэн өгөх нь анхаарал татаж байгаа юм.
Энэ талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Засгийн газар тусгай журам гаргана. "E-Mongolia" систем ачааллаа даахгүй байж магадгүй. Тийм болохоор өөр бололцоо бүрдүүлнэ. Цахимаар юм уу, харьяа хөдөлмөр халамжийн хэлтэст хүсэлт гаргах боломж бий болгоно" хэмээн ярьжээ.
Ташрамд, хүүхдийн мөнгөө авч буй хүмүүсийн хувьд дахин хүсэлт гаргах шаардлагагүй юм байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ача�##�лаа даахгүй байхаар олон хүүхдийн эрхийг зөрчсөн нь илэрч байна биш үү