Нийгэм мэдээ
Таксинд суугаад хүний амь хөнөөсөн этгээдэд 20 жилийн ял оноолоо

Таксигаар үйлчлүүлэхдээ бусдын амийг хөнөөж, жолоочийнх нь амь насанд ч мөн хүрэхийг завдсан этгээдэд 20 жилийн ял оноосон байна.
Энэ оны гуравдугаар сарын 28-ны өдөр эл хэрэг гарсан. Хэрэгтэн Л.Б нь таксинд суугаад, зорчиж явсан иргэн Б-Б-ийн хоолойг хэрчин хөнөөсөн. Түүний үеэл ах болох жолоочийг мөн мэс барьж хөнөөхөөр завдсан байдаг.
Хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлээд байсан юм. Тэгвэл шүүхийн шийдвэр ийн гарчээ. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгтэнд 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн �##�ахад 20 ялладаг арайчдээ тэгвэл �##�аад л байх юм байна даа