Нийгэм мэдээ

10 сартай хүүгээ GS25-д хаяж явсан эмэгтэй олдоогүй байна

Чингэлтэй дүүрэгт байрлах GS25 сүлжээ дэлгүүрт энэ сарын 6-ны 17:00 цаг орчмын үед ой хүрээгүй хүүхдийг орхиж явсан хэрэг гарсан.

Дэлгүүрийн ажилчид хүүхдийг хооллож, ээжийг нь хүлээсэн ч ирээгүй учир цагдаад дуудлага мэдээлэл өгсөн байдаг. Улмаар тухайн эхийг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, харин хүүхдийг Хүүхэд хамгаалах төвд хүргэсэн.

10 сартай хүүгээ үйлчилгээний газар орхиж зугтсан ээжийг цагдаагийн байгууллага, холбогдох албаныхан дөрөв дэх өдрөө хайж байна. Харин орхигдсон хүү дээр эмээ нь ирж, хамгаалах төвд хамт байгаа гэсэн мэдээлэл байна.

Уг эмэгтэйн хэн болох оршин суух хаяг зэрэг мэдээлэл нь олдсон. Эхний байдлаар хотоос гарч явсан гэх таамаг бий.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button