ДЭЛХИЙ

Цар тахлын хорио буурсан ч япончууд оффистоо очихыг хүсэхгүй байна

Коронавирусийн цар тахлын үед дэлхий улс орнуудад хөл хорио тогтоон хүмүүс гэр гэрээсээ ажиллах болсон.

Тэгвэл Японд ковидийн дэглэмийг султгасан ч ажилчид оффистоо эргэж очихийг тийм ч их хүсэхгүй байгаа бололтой. Хувийн компаниудын явуулсан судалгаагаар Японы Засгийн газар тавдугаар сард ковидийн дэглэмийг буруулсан нь иргэдийг оффистоо буцаж ажиллахад түлхэц болоогүйг илрүүлсэн байна.

Тус улс өнгөрсөн сард халдварт өвчнөөс сэргийлэх хуулийн дагуу ковидийг улирлын чанартай ханиадтай ижил түвшний 5-р зэрэглэл рүү бууруулсан.

Үүнтэй холбогдуулан “NLI Research Institute” болон “X-Locations Inc” фирм хамтран оффист ажиллах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа эсэхийг судалсан байна. Тэдний явуулсан судалгааны үр дүнд тавдугаар сард Токио хотод оффистоо очиж ажиллаж буй хүмүүсийн тоо 2020 оны нэг болон хоёрдугаар сард байсан хэмжээний 66 хувьтай тэнцэж байгааг илрүүлжээ.

Энэхүү үзүүлэлт 2022 оны есдүгээр сараас хойш нэг их өөрчлөгдөөгүй аж. Токиогоос гадна Саппоро, Сендай, Нагояа, Осака, Фүкүока гэх мэт томоохон хотуудад ч мөн адил оффист ажиллаж буй хүмүүсийн тоо нэмэгдээгүй юм.

Эх сурвалж: Asahi Shimbun

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button