Нийгэм мэдээ

“Тунгалаг Тамир”-ын гар бичмэл, өмнөх хэвлэлүүдийг тулган сонгомол эх бэлтгэжээ

“Alpha” номын дэлгүүрээс зохиолч Ч.Лодойдамбын «Тунгалаг Тамир» романы сонгомол эхийг тавдугаар сарын 29-нөөс худалдаалж эхэллээ.

Уг эхийг зохиолчийн зээ хүү, эх бичиг судлаач Ц.Баярсүрэн бэлтгэжээ. Сонгомол эх бүтээх болсны учир нь тус зохиолын монгол бичиг дээрх эх хувь, анхны хэвлэл, түүнээс хойших хэвлэлүүдэд зөрүү маш их байдаг байна.  

Ялангуяа зохиолын монгол бичиг дээрх эх хувийг кирилл үсэг буюу шинэ үсэгт буулган хэвлэхэд ихээхэн өөрчлөгдсөн байна. Хоёр боть нийт 50,000₮-ийн үнэтэй аж.

Э.ГАНБАЯР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button