НИЙГЭМНийгэм мэдээ

Сонгинын үнэ эхний таван сарын байдлаар 2300 төгрөгөөр өсжээ

Хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногоос 0.3-1.6 хувиар өсжээ.  

Тодруулбал, энэ сарын эхний долоо хоногийн байдлаар нэг кг

  • лууван 2223
  • байцаа 2805
  • манжин 4260
  • сонгино 5264
  • монгол төмс 1691 төгрөгийн үнэтэй байна. 

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.3, байцаа 1.6, сонгино 0.5 хувиар нэмэгджээ. Харин лууван болон манжингийн үнэ тогтвортой байна. 

Энэ оны эхний үетэй харьцуулахад луувангаас бусад төрлийн хүнсний ногоо 11-77 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулбал, нэгдүгээр сарын 2-ны байдлаар нэг кг

  • манжин 2950
  • төмс 1514
  • сонгино 2973
  • байцаа 2277
  • лууван 2364 төгрөгийн үнэтэй байжээ.

Үүнээс он гарснаас хойш сонгино хамгийн өндөр буюу 77 хувийн өсөлтийг үзүүлэлжээ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button