НИЙГЭМ

БНХАУ-аас 42 мотоциклтой аялагч Монголд ирлээ

“Цайны зам хээрийн салхи” олон улсын мото спортын наадмыг долоо дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тодруулбал, эл наадам маргааш буюу 10-ны өдөр манай улсад болох билээ.

Уг наадамд оролцохоор 42 хүний бүрэлдэхүүнтэй баг аяллаа эхлүүлжээ. Тухайн аялагчдыг Эрээний авто боомтоор хил гарахад Өвөр Монголын хилийн шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Эрээний салбар “Бүс ба зам"-ын тусгай гарцаар энэ сарын 7-ны өпөр шуурхай нэвтрүүлжээ.  

"Цайны зам хээрийн салхи" уралдаанд Бээжин, Жилинь, Шаньдүн зэрэг долоон муж, хотын 34 мотоциклчин оролцох юм байна. 

"Цайны зам хээрийн салхи" дөрөв дэх удаагийн наадамд оролцож байсан Бээжингийн Тү Чанхун Монголд очиж ахин уралдах болсондоо догдолж буйгаа илэрхийлжээ.  

Жуулчлалын компанийн ахлах Сүнь Хао, “Аяллын багийн гишүүдийн болон мотоциклийн мэдээллийг урьдчилан бүртгэж, “Бүс ба зам”-ын тусгай гарцаар шуурхай нэвтрүүлж, цаг хугацаа хэмнэж өгсөнд талархлаа” хэмээсэн байна

Эрээний хилийн шалгалт хорио цээрийн ерөнхий газрын Хилийн шалгалтын хэлтсийн дарга Лю Чанхао хэлэхдээ, “Хятад Монголын хил дамнасан аялал жуулчлал хурдацтай сэргэж буй өнөөгийн нөхцөлд бид жуулчлалын групптэй холбогдож, хилээр шуурхай нэвтрүүлэх гарц бэлэн болгож тав тухтай үйлчлэхийг зорьж байна” гэв. 

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

"ТАЛЫН САЛХИ" !!!

Зочин
Зочин

Manai saihan orond tavtai moril ! Ene uraldaan haana heden tsagt boloh yum be ?

Зочин
Зочин

Bugd tsuvaag uchugduriin temeetei xushuutei zamaar zam xaaj yavaxad ni xarsan. Oros, Mongol, xyatad bugd yavj ungursun.

Guide
Guide

42 гэчихээд 34 ч гэх шиг. Ядмаг бичигч юм даа зайлуул

зочинцог
зочинцог

эд яг юу хийдэг хүмүүс бэ хугайчидаас эх ороноо хамгаалсан уу хортой хүнснээс хүмүүсээ хамгаалсан уу зүгээр баярахсан хүмүүс бишүү

Зочин
Зочин

Гоё байна. Ни хао!

Холбоотой мэдээ

Back to top button