Нийгэм мэдээ

Гурван настай хүүг зодсон хойд аавын хэргийг прокурор хянаж байна

Өнгөрсөн гуравдугаар сарын 6-7-ны шөнө баянгол дүүргийн нутаг дэвсгэрт урван настай хүү хойд эцэгтээ зодуулж хүндээр бэртсэн.

Хүү ГССҮТ-д сар эмчлүүлсний эцэст аав, авга ах нар нь ард түмнээс хандив цуглуулж БНТУ-ыг эмчлүүлэхээр зорьсон. Гурван настай Б тухайн улсад гурав дахь хагалгаандаа орсон ч биеийн байдал сайнгүй байгаа.

Харин гэмт этгээд Э-д эрүүгийн хуулийн 11.1, 12.1-ийн 4-т заасан үндэслэлээр хэрэг үүсгэсэн.

Дурдсан зүйл анги буюу,

11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;

2.2.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн;

2.3.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн;

2.4.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн;

2.5.энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ хуульд заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.

12 дугаар зүйл. Хүчиндэх

1.4. Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар:

-Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно.

-Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.

-"Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл" гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан; хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно.

Одоогийн байдлаар Э-гийн үйлдсэн хэргийг прокурор дээр хянаж байгаа юм байна.

Б.БАЯРТ


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ахмад
Ахмад
2023-06-10 10:42

3- настай хүүг ярг�##�сан Яргачинг- хянаад байх юу байдаг юм юу байдаг юм , хийсэн үйлдэл нь ил байхад Шууд ЦААЗ - ын ЯЛ - өгөөч !Түүнд амьд явах эрх байхгүй ! ! !

Холбоотой мэдээ

Back to top button