НИЙГЭМНийгэм мэдээ

Хугацаанаас нь өмнө 116 хоригдлыг суллажээ

Прокурорын байгууллага энэ оны тавдугаар сард ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих, баривчлах болон саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай 477 удаа танилцаж, 71 шалгалт, 4 судалгаа хийсэн аж. 

Дээрх хяналтын ажлын явцад холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 107 зөрчлийг илрүүлсэн байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 14 шаардлага хүргүүлэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан ажээ. 

Түүнээс гадна шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ял солиулах, ялтны зорчих бүсийг өөрчлүүлэх талаар 185,  хоригдлыг хугацаанаас өмнө суллах талаар 193 санал иржээ. Прокурор тус саналуудыг хянахад хуулийн шаардлага хангаагүй 93 хүсэлт байсныг буцаан, шаардлага хангасныг нь шүүхээр шийдвэрлүүлсэн байна. 

Тухайлбал,

  • торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй 15
  • нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгээгүй 16
  • зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 29 хүний ялыг хорих ялаар солиулжээ.

Мөн бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн 116 хоригдлыг хугацаанаас нь өмнө сулласан байна.

О.ОНОН 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button