Гадаад мэдээДЭЛХИЙ

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий нэг сая тасалбар борлуулжээ

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 2023 оны ДАШТ-ий тасалбарын борлуулалт нэг саяд хэдийн хүрчээ. Энэ талаар Олон улсын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэв.

ДАШТ-ийг Австрали, Шинэ Зеландад энэ оны долоодугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ны өдрүүдэд нэг сарын хугацаатай зохион байгуулах юм.

Ингэснээр 2019 онд Францад зохион байгуулахад борлуулсан тасалбарын хэмжээнээс давжээ. Ес дэх удаагийн эл ДАШТ түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй тэмцээн болох магадлалтай байна. Нийт 32 баг өрсөлдөх юм.

Тэмцээнийг ирэх сарын 20-ны өдөр Шинэ Зеланд болон Норвегийн шигшээ багийн тоглолтоор эхлүүлэх юм. Тэдний араас Австралийн болон Ирландын шигшээ багууд өрсөлдөх билээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button