Нийгэм мэдээ

13 настай охин аав, ээжийнхээ хадгаламжийг цахим тоглоомд үржээ

Одоо цаг үед маш олон хүүхэд залуучууд цахим тоглоомд донтож, өөрсдийн цаг хугацааг үгүй хийхийн зэрэгцээ төдий хэмжээний мөнгийг ч бас зарцуулсаар байна. Тэдний нэг нь Хятадын Хэнан мужид амьдардаг 13 настай охин бөгөөд тэрбээр өөрийн гэр бүлийн хадгаламж болох 449.500 юань буюу 86.000 сингапур долларыг дөрөвхөн сарын дотор цахим тоглоомд зарцуулжээ.

“South China Morning Post”-ийн мэдээлж буйгаар охин ээжийнхээ хадгаламжийн картын нэр, нууц үгийг ашигласан аж. Сургуулийнх нь багш түүний ээжид энэ тухай сануулан хэлсэн боловч хэтэрхий оройтсан байна. Түүний дансанд нэг ч юань үлдээгүй байна. Тоглоом тоглохдоо 330.000 юанийг харин 100.000 юанийг ангийнхаа хүүхдүүдэд тоглоом авч өгөхөд зарцуулсан.

Ээжийнх нь хэлж буйгаар охин утсан дээр байсан тоглоом худалдаж авсан бүх гүйлгээний баримтаа устгасан байжээ. Энэ явдлын улмаас цахим сүлжээнд маргаан дэгдээд байгаа бөгөөд нэг нь 13 настай охин өөрийн хийж буй бүх үйлдлээ мэдэж байгаа учраас хариуцлага хүлээх хэрэгтэй гэж үзсэн бол харин бусад нь үр хүүхдийнхээ юунд цаг хугацаагаа зарцуулж буйг мэдэхгүй байгаа эцэг эхийнх нь буруу хэмээн доор нь сэтгэгдэл бичсэн юм.

Эх сурвалж: Asia One

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цэцэг
Цэцэг
2023-06-10 23:32

Монголд бүүр аюултай түвшинд хүрсэн

Зочин
Зочин
2023-06-12 13:05

Монгол улсын Засгийн газар буруутай

Зочин
Зочин
2023-06-12 21:44

Хадг�##�амжийн дансаа өөрсдөө анхаардаггүй юм бол гадагш гүйлгээ хийдэг нууц үгээ хэнд ч мэдэгдэхгүй байх ёстойшдээ. Ер нь хадг�##�амжийн дансанд карт нээлгээд ч хэрэггүй. Өдөр тутам ашигладаг дансаа л хүүхдэд ашиглуулдаг. Тусд нь карт нээж өгсөн ч болно.

Зочин
Зочин
2023-06-12 21:48
Reply to  Зочин

Интернэт банк апп-аар хэрэгтэй үед хадг�##�амжаасаа харилцах дансруу хаяа мөнгө шилжүүлэхэд болдог.

Холбоотой мэдээ

Back to top button