"Буйр нуурт үхсэн загаснууд хар галууны нүүдэлд дайруулсан байх магадлалтай"

Буйр нуурын эрэг дагуу загас ихээр үхсэн тухай мэдээлэл ирүүлсний дагуу БОАЖГ, УЦУОШТ, Буйр Мэнэнгийн сав газрын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын баг томилогдож, шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж буй. Энэ талаар тодруулахаар Дорнод аймгийн БОАЖГ-ын дарга, тус багийн ахлагч Б.Гантулгатай холбогдлоо.
-Буйр нуурын эрэг дагуу загас ихээр үхсэн байна. Ихэвчлэн ямар төрлийн амьтан хорогдсон бэ?
-Тус нуурын эрэг дагуу үхсэн загасны 90 хувийг “Хэлтэг” загас, үлдсэн хувийг нь бусад усны амьтад эзэлж байна.
-Мэргэжлийн баг ажиллаж байгаа гэлээ. Шалтгааныг нь тогтоож чадсан уу?
-Бид шинжлэх ухааны академийн харьяа биологийн хүрээлэнтэй хамтран судалгаа хийж байгаа. Эцсийн байдлаар шалтгааныг тогтоож амжаагүй байна.
-Урьдчилсан байдлаар ямар дүгнэлтэд хүрэв?
-Нутгийн хүмүүсийн яриаг шинжлэх ухаантай холбож дүгнэвэл гурван шалтгааныг нэрлэж болохоор байна. Үүнд,
- Хар галууны нүүдэл дайрсан байж болзошгүй.
- Тухайн шөнө салхины хэмжээ их байсан нь нөлөөлсөн байж болно.
- Хэлтэг загас өөрөө нуурын эрэг бараадаж биеийнхээ тал хэсгийг уснаас гаргаж түрсээ шахдаг амьтан билээ. Энэ үеэрээ салхинд аль эсвэл галууны нүүдэлд дайруулсан байж мэднэ.
-Яагаад энэ дүгнэлтэд хүрсэн бэ?
-Хорогдсон амьтдын дийлэнхийг нь хэлтэг загас эзэлж буй. Хэрэв бусад байдлаар хордсон бол усан дахь амьтад бүгдээрээ нэрвэгдэх байсан шүү дээ.
-Өмнө нь ийм тохиолдол гарч байв уу. Мэргэжлийнхэн хэрхэн дүгнэж байна?
-Жил бүрийн энэ үеэр түрсээ шахаж буй хэлтэг загаснууд үхэх тохиолдол гардаг. Энэ удаад тухайн жилүүдээс олон тооны загас үрэгдсэний улмаас шалтгааныг нь тодруулахаар ажиллаж байна.
Хар галууны талаарх судалгааг хийж байсан багийнхан, “Хар галуу байгалийн салхийг тооцоолж довтолдог. Довтолно гэдэг нь идэш хоолоо бүсэлж байгаад эрэг рүү шахаж байгаа хэлбэр. Энэ үед ихэнх загас эрэг рүү гарч улмаар үхсэн байж болзошгүй” гэсэн таамаглал дэвшүүлээд буй.
-Эцсийн дүгнэлт хэзээ гарах вэ?
-Шаардлагатай шинжилгээг холбогдох байгууллагын хүмүүс аваад явсан. Хариу удахгүй гарна.
-Ярилцсанд баярлалаа
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ард иргэдээсээ хармалдаг загасыг чинь хар галуу дуусгаж байгаа шүү. Ховдод хар галуу , заарт харх ( ондаторыг ) цөөлөх багасгах хэрэгтэй шүү
Буйр нуурт хар галуу маш их байдаг. Магадлалтай биш угаасаа тодорхой асуудал шүү. Зөвхөн буйр нуур гэлтгүй Монгол орны хамаг загасыг энэ хар галуунууд дуусгалаа даа.
Тураг гогойг хэт олшруулж болохгүй шүү, зүүн аймгийнхан устгадаггүй бололтой.
Тэгээд тэр хар галуунууд чинь алсан загасаа иддэггүй хэрэг үү???
Хар галуу буюу тураг гогой хэмээх шувуу Монгол орны загасыг устгаж барах нь. Энэ шувууг цөөлөх өргөн хүрээтэй ажил хийх хэрэгтэй байна. Төрийн байгууллага, иргэд, хувийн хэвшил бүгд хамтран ажиллаж, загасаа хамгаалцгаая.
Tged ter har galuunii mahiig hunsend hereglej boldog yum boluu?
Хариугаа олонд зарлаарай. 7 сард Буйр нуурт амрах гэж байна. Хордсон юм биш биздээ
Хар галууг бодлогоор цөөлөхгүй юмуу