ДЭЛХИЙ

Дональд Трамп 400 хүртэлх жилийн хорих ял сонсож магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэх томоохон хэрэгт холбогдоод байна. Тэрбээр холбооны долоон хуулийг 37 удаа зөрчсөн хэрэгт буруутгагджээ. Хэрвээ 37 хэрэг болгонд ноогдох ялын дээд хэмжээг түүнд оноовол Трамп 9,250,000 ам.долларын торгууль, 400 жилийн хорих ял сонсох боломжтой.

Тус улсын Хууль зүйн яам өнгөрсөн баасан гарагт (2023.06.09) 49 хуудас бүхий хавтаст хэрэг танилцуулан Трампыг буруутгасан байна. Прокурорудын хэлж буйгаар Трамп 2021 онд Цагаан ордныг чөлөөлж өгөхдөө Флорида мужид байрлалтай Мар-а-Лаго ресорт дахь гэртээ төрийн нууцад хамаарах олон зуун баримт бичгийг хууль бусаар зөөвөрлөн хадгалсан аж.

Тэдгээр нууц баримт бичгүүдэд Америкийн ердийн болон цөмийн зэвсгийн хөтөлбөрүүд, АНУ-ын батлан хамгаалах бодлогын сул талууд, гадаадын довтолгоонд хариу арга хэмжээ авах төлөвлөгөө гэх мэт зүйлс байжээ. Трамп энэхүү чухал баримтуудыг бүжгийн өрөө, шүршүүр, оффисын болон унтлагын өрөөндөө хадгалсан гэдгийг прокурорууд тус бичигтээ дурдсан юм.

Бреннанны Хууль зүйн төвийн үндэсний аюулгүй байдлын хуулийн мэргэжилтэн Элизабет Гойтейн “Эдгээр баримт бичгүүдэд хайхрамжгүй хандсан, мөн Холбооны мөрдөх товчооноос баримтуудыг нуухын тулд бусадтай хамтран ажилласан нь үнэхээр цочирдмоор юм” гэж хэлжээ.

Хэргийн баримт бичгээс харвал Трамп өөрийн туслах Уолт Наутатай хамтран 2021 оны нэгдүгээр сард Мар-а-Лаго дахь гэр лүүгээ зөөсөн аж. Энэхүү хэргийн мөрдөн байцаалт өнгөрсөн жилийн арван нэгдүгээр сард эхэлсэн бөгөөд АНУ-ын Хууль зүйн яамны тусгай зөвлөх Жэк Смит удирдан явуулж байгаа. Гэртээ авчирсан баримтуудаа Трамп албаныханд мөрдөн байцаалтын үеэр хураалгахгүйн тулд нуусан. Дээрээс нь Трампын өмгөөлөгч нар түүний эзэмшилд байсан бүх нууц бичиг баримтыг шилжүүлж өгсөн гэж Холбооны мөрдөх товчоонд худал мэдэгдсэн байна. Тэд мөрдөн байцаагчдыг санаатайгаар төөрөгдүүлээгүй хэмээсэн юм.

Трамп өнөөдөр Майами хотод болох энэ хэрэгтэй холбоо бүхий анхны шүүх хуралд оролцоно. Тэрбээр тус хэргийн талаар “Холбооны мөрдөх товчоо болон Хууль зүйн яам миний эсрэг олон жилийн турш гэмт хэрэг үйлдсэн, харин би ямар ч гэм буруугүй” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters, New York Post

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
харамсалтай юм
харамсалтай юм

Эрхэм дээд, энхтайваны элч ноён Доналд Трамп энэ дэлхийд энх тайваны элчээр диваажингаас томилогдон ирсэн тул түүний хувийн амьдрал гайхалтай сайхан өрнөсөн. баян, эхнэр, олон хүүхдүүдтэйгээ аз жаргалтай харьцаатай. Хэвлэлүүдийн бичсэн шиг биш. Долларын эзэд түүнийг АНУ-н ерөнхийлөгч болохгүйн тулд бүгдийг хийж байгаа. Хэрэв Эрхэм дээд ноён Доналд Трамп АНУ-н ерөнхийлөгч байхдаа эмэгтэйчүүд, хүүхдийн наймаа, хар тамхины наймааг зогсоохын төлөө тэмцсэн ба ард иргэдэдээ ковидын улмаас сарын 8000 ам доллар олгоё төсөл бариад парламентын гишүүдэдээ "барьж идүүлэх дөхсөн. Уг төсвийг гадаад улсын нутагт цэрэг, зэвсгээ зузаатгаж цэргийн төсвийг нэмэгдүүлэхийн оронд эсрэгээр нь хасаж олон ажлын байр бий болгох, амжиргаанаас доогуурх болон ажилгүй- гэр бүл хүүхдэдтэй айлууд, ахмад настанд байнгын тэтгэмж өгье гээд бүгдэнгээр нь үзэн ядуулсан. Эрхэм дээдэс ерөнхийлөгч байх хугацаандаа далай тэнгис, амьтан ургамлыг хамгаалалх олон төслийг дэмжиж санхүүжүүлсэн. АНУ-н хэвлэлүүд /долларын эзэд эзмшдэг тул/ түүний сөрөг сонсогдохоор үгийг өлгөн авч ард түмэнд сөрөг харуулах гэж сүүлийн 8 жил тасралтгүй хичээсээр ирлээ. Учир нь Эрхэм дээд Доналд Трамп залуугаасаа л вакциныг хэзээ ч дэмжиж байгаагүй. аргагүйн эрхэнд ковидын үед ЭМ-н Яамныхаа мэргэжилтэнүүдийн хүчтэй шахалтан дор орж зөшөөрсөн. эмэгтэйчүүдийн абортыг хүртэл дэмждэггүй. Эрхэм дээдэс ",,,Энэ дэлхийд хүн болохоор ирж буй үзэсгэлэнтэй сайхан үрсийг эцэг эх нь татгалзаж болох ч үрчилж авах, хайрлах хүн зөндөө" гэж хэлдэг. Тэр ерөнхийлөгч болбол энэ дэлхийд дайн гаргахуулахгүйн тулд үнэхээр их хичээнэ. Иймээс л долларын эзэд нь хэвлэлээр дамжуулж гутаан доромжилж бас шоронд хийх, үхүүлэхийн тулд яахаас ч буцахгүй лдээ. харамсалтай юм. Манай дэлхий харгис хэвээрээ лбайна. АНУ Сайн удирдагчтай байх заяагүй бололттой.

Холбоотой мэдээ

Back to top button