Нийгэм мэдээ
ТҮЦ-ийн худалдагч охин найзуудтайгаа газ үнэрлэж байгаад дэлбэрчээ
20-22 насны залуус ТҮЦ дотор ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурч байгаад дэлбэрч гэмтжээ.
Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр ХУД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ний худалдагч 20 настай эмэгтэй, 22 настай эрэгтэй, 21 настай эмэгтэй найзынхаа хамт газ үнэрлэсэн байна. Энэ үеэр хий дэлбэрч, залуус гэмтжээ.
Цагдаа нарыг очиж хэргийн газар үзлэг явуулахад, ТҮЦ дотор газны дөрвөн ширхэг хоосон сав байжээ. Тус хэргийг ХУД-ийн цагдаагийн I хэлтэс шалгаж байна.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.