Ларри Эллисон дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад Билл Гейтсийг ардаа орхилоо

"Bloomberg"-ээс гаргасан дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад, "Oracle"-ийг үүсгэн байгуулагч Ларри Эллисон дөрөвдүгээрт бичигджээ. Энэ нь Билл Гейтсийг ардаа орхисон явдал юм.
Ларри Эллисон 129.8 тэрбум долларын хөрөнгөтэй.
Эллисон 2014 онд Oracle-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа бууж байгаагаа зарласан. Дараа нь технологийн компанийн ТУЗ-ийн дарга, технологийн ахлах захирал болсон бөгөөд өөрийн эзэмшиж байсан баялгийнхаа ихэнх хувийг энэ цаг үедээ. Өнөөдрийг хүртэл Oracle-ийн хувьцааны үнэ 42%-иар өссөн бөгөөд паваа гарагийн байдлаар 116.50 ам.долларт хүрсэн байна.
"Oracle" нь хиймэл оюун ухааны салбарт мөнгө оруулж, өнгөрсөн долоо хоногт нийт 270 сая ам.долларын санхүүжилт босгосон байна.
Мөн Ларри Эллисон "Oracle"-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд нийт хувьцааныхаа 42.9 хувийг эзэмшдэг. 78 настай тэрбээр мөн Теслагийн 1.5 хувийг эзэмшдэг аж. Тэр Хавайн зургаа дахь том арал болох Лана'л, Япон, самурай урлагийн асар том цуглуулга, Калифорнид хэдэн арван байшин, үнэтэй дарвуулт онгоцнуудтай.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.