Гадаад мэдээДЭЛХИЙ

Denver Nuggets анх удаа NBA-ын аварга боллоо

Denver Nuggets өнөөдөр болсон NBA-ын аваргын төлөөх цуврал тоглолтод Miami Heat багийг 4:1 харьцаатай буулган авч анхны цомоо авсан байна. Шийдвэрлэх тавдугаар тоглолтын төгсөглд Nuggets нийтдээ 94 оноо авсан бол Heat 89 оноо авчээ.

Никола Йокич тус тоглолтод 28 оноо, 16 удаа самбараас бөмбөг аван дабл-дабл хийсэн байна. Серби гаралтай тамирчин тэрбээр NBA-ийн финалын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан бөгөөд 2002 онд Lakers-ийн Шакил О’Нилээс хойш энэ шагналыг хүртсэн анхны төвийн тоглогч юм. Ингэснээр Denver Nuggets 47 жилийн турш хүлээсэн аваргын цомоо гардан авлаа.

No description available.

Иокич ялалт байгуулсныхаа дараа “Бид хийх гэж ирсэн зүйлээ хийлээ. Одоо гэртээ харина. Манай багийнхан гайхалтай хичээл зүтгэл гаргалаа. Ийм учраас л сагсан бөмбөг бол хөгжилтэй спорт, тоглолт дуусахаас өмнө ийм зүйл болно, тэгнэ гэж хэлэх боломжгүй. Маш олон хүчин зүйл тоглолтын үр дүнд нөлөөлдөг. Ялсандаа л баяртай байна” гэж хэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button