НИЙГЭМНийгэм мэдээ

Голууд үерийн түвшинг 5-90 см давжээ

ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулс, Үүр Алтай нуруунаас эхтэй Турган, Булган, Согоог, Ховд, Бодонч  зэрэг голуудын усны түвшин өмнөхөөсөө 10-90, Үүр, Сагсай, Ховд, Хархираа, Булган болон Идэр голын эх 10-70, Хариг, Согоог, Харбут, Буянт голууд  5-20 см давж хүчтэй үерлэсэн байна. 

Сүүлийн 24 цагийн байдлаар үер устай холбоотой ослын дуудлага бүртгэгдээгүй байна. Гэвч, гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар явж буй ард, иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна. 

Үүнд, 

  • Ард иргэд цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, 
  •  Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх, 
  •  Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, 
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, 
  •  Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих, 
  •  Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөж байна. 

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button