НИЙГЭМНийгэм мэдээ

Жоншны уурхайд гацсан хоёр иргэнийг аврахаар ажиллаж байна

Жоншны уурхайд гүнд хоёр иргэн гацсан билээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт үерийн ус жоншны уурхайн 30-40 орчим метрийн гүнтэй цооногт хоёр хүн гацсан байна.

Өнөө өглөөний байдлаар уурхайн гүнд гацсан иргэдийг авран хайх ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.

Тус уурхайн 30 метрийн босоо, 18 метрийн хөндлөн цооног үерийн усаар дүүрсэн байна.

Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтэс болон Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн алба хаагчид усыг соруулж аврах ажиллагаа явуулж байгаа юм. Одоогоор 500 шоо дөрвөлжин усыг соруулжээ.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Сайхан залуус амь эрсэдсэн бна.Гүн эмгэнэл илэрхийлье

Зочин
Зочин

2 уурхайчны байсан нүх нь усаар үерийн усаар дүүрээд 24 цаг болчихсон байхад амьд хүн үлдэх үү? Тэгэхээр юун аврах вэ. Цогцос гаогах ажиллагаа юм уу.

Холбоотой мэдээ

Back to top button