ДЭЛХИЙ

Калифорнийн буланд 6.4 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ

Ням гарагт /2023.06.18/ Калифорнийн буланд 6.4 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон талаар Европын Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төв мэдээлсэн байна.

Калифорнийн булан нь Мексикийн эрэг болон Баяагийн хойгийг тусгаарладаг далайн хэсэг юм.

Газар хөдлөлт мэдрэгдсэний дараа Мексикийн иргэний хамгаалалтын алба бүс нутгуудад ямар нэгэн хохирол учраагүй байгаа аж. Гэхдээ боомтуудад ирж буй урсгал өөрчлөгдөж магадгүй тул усан онгоц болон ойр орчмын эргийн оршин суугчид аюулаас урьдчилан сэргийлэхийг тус алба анхааруулсан байна.

Калифорнийн булан нь АНУ-ын баруун эрэгтэй ойрхон учраас цунами үүсэх аюултай. Газар хөдлөлт болсны дараа АНУ-ын цунамигаас сэрэмжлүүлэх систем баруун эрэг, Аляск болон Британийн Колумбид цунами үүсэх аюул байхгүй гэж мэдээлжээ. Харин хөдлөлт мэдрэгдсэн бүсүүдэд далайн түвшин хэдэн сантиметрээр өөрчлөгдөж магадгүй гэж Мексикийн иргэний хамгаалалтын алба хэлсэн аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button