Монгол Улс дэлхийд өрсөлдөх чадвараар 64 улсаас 62-т жагслаа
“International Institute for Management Development” байгууллагаас жил бүр 64 улсын олон улсад өрсөлдөх чадварыг жагсаадаг билээ. Тэгвэл эл жагсаалтад манай улс нэг байраар ухарч 62 дугаарт эрэмбэлэгдсэн байна.
Эхний гурван байрт Дани, Ирланд болон Швейцар улсууд жагсжээ. Дани улсын хувьд эхний байраа улиран хадгалж буй. Харин Ирланд улсын хувьд ахицтай байсан бөгөөд есөн байраар урагшилж, хоёрдугаарт эрэмбэлэгдсэн юм. Швейцар улсын хувьд нэг байр ухарч, гуравдугаарт жагсжээ.
Манай урд хөршийн хувьд дөрвөн байр ухарч, өрсөлдөх чадвараараа 21-т орсон байна. БНХАУ-ын хамгийн том өрсөлдөгч болох АНУ нэг байр ахиж, есдүгээрт жагсжээ.
Харин жагсаалтын сүүлд Венесуэл улс орсон байна.
Ташрамд дурдахад “International Institute for Management Development” нь Швейцарт үйл ажиллагаа явуулдаг фирм юм.
Эх сурвалж: World Competitiveness Center
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха нөгөө попроод байдаг төрийн өндөрлөгүүд гишүүд юу хийгээд байна. Ийм л чадваргүй новшнууд зайлах болоогүй юу