НИЙГЭМНийгэм мэдээ
Төрсний дараах хямралаас болж хүүхдээ орхихыг завджээ

Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхдээ орхихыг завдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ сарын 17-ны өдрийн 15.12 цагт “Таксинд суугаад өлгийтэй хүүхдээ үлдээгээд явсан” гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу шалгахад дуудлага өгсөн эмэгтэй нярайн эх болох нь тогтоогдсон байна. Тэрбээр төрсний дараах сэтгэл гутрал, сэтгэл зүйн гүн хямралын улмаас худал дуудлага мэдээлэл өгчээ. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Хүүхдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчийн үзлэгт хамруулан, Түр хамгаалах байранд байршуулан, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан нэн шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлж ажиллажээ.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.