Гандантэгчинлэн хийдийг БГД-ийн Цагдаагийн хэлтсээс шалгаж эхэллээ

Иргэний гомдлын дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Гандантэгчинлэн хийдэд шалгалт хийж эхэлжээ.
Өнөөдөр холбогдох лам, ламхай нараас мэдүүлэг авч байна.
Гандантэгчинлэн хийдийн ламхай нарын дотуур байранд бэлгийн хүчирхийлэл үйлдэгдэж байж болзошгүй тухай мэдээлэл олны анхаарлын төвд ороод байгаа юм.
Цагдаагийн хүүхдийн мэргэжилтнүүд хохирсон гэх ламхай нарт сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулж байна.
Мөн хохирсон, холбогдсон байж болзошгүй хүүхдүүдийг Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч эмчийн дүгнэлт гаргуулахаар хандаж, гэрч, хохирогч, холбогдогчийг тогтоох, шаардлагатай иргэдээс мэдүүлэг авах, хэрэг болсон гэх газар, орчинд үзлэг хийх, нөхцөл байдлыг олон талаас нь бүрэн дүүрэн шалгаж тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос Гандантэгчинлэн хийдэд шалгалт хийхээр болсон билээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХОТ ХӨДӨӨГИЙН БҮХ ХИЙД ОРОН ГАЗРУУДЫН ХАМБААС НЬ ЭХЛҮҮЛЭЭД ОРХИМЖ НӨМӨРСӨН САХИЛ ХҮРТСЭН ШАВИЛАН СУУЖ БҮХ ЛАМ НАРЫГ ХӨГШИН ЗАЛУУ , ХҮҮХЭД ГЭЖ ЯЛГАВАРЛАХГҮЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ ДОТУУР ҮЗЛЭГТ ОРУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ !
Өмнө хохирсон хүүхдүүд холбогдох хэрэгтэй ш дээ