Гадаад мэдээ
БНХАУ-д рестораны хий дэлбэрсний улмаас 31 хүн амиа алдав

Хятадын баруун хойд нутгийн Инчуан хотын шарсан махны ресторанд дэлбэрэлт болсны улмаас 31 хүн нас баржээ. Өмнөд хөрш энэ өдрүүдэд уламжлалт Луут завины баяраа тэмдэглэж иргэд амарч байгаа тул зоогийн газар үйлчлүүлэгч ихтэй байсан аж.
Галын шалтгааныг шингэрүүлсэн хий алдагдсанаас үүдэлтэй гэж тогтоосон байна. Үүнээс гадна долоон хүн түлэгдэж, шархдан эмнэлэгт хүргэгдсэний дотор нэгийнх нь биеийн байдал маш хүнд байгаа тухай мэдээлж буй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.