Титаникийн эрэлд гарсан шумбагч онгоц ням гарагт дэлбэрсэн байж болзошгүй

Өнгөрсөн ням гарагт (2023.06.18) “OceanGate” компанийн “Titan” шумбагч онгоц дотор Титаникыг үзэхээр явсан 5 хүн Атлантын далайд шумбалтаа эхлээд нэг цаг 45 минутын дараа сураггүй алга болсон. “Titan” хөлгийг жолоодохоор тус компанийн захирал Стоктон Раш явсан юм.
Тэгвэл өчигдөр далайн ёроолоос тус шумбагч онгоцны үлдэгдэл олджээ. Иймд онгоцонд сууж явсан таван аялагчийг эсэн мэнд олох найдлага тасрав. Албаны хүмүүсийн мэдээлснээр, ням гарагт дэлбэрэлтийн чимээ сонсогджээ.
Үүнийг шумбагц онгоц дэлбэрснээс үүдсэн чимээ болов уу хэмээн таамаглаж байгаа юм байна. Гэхдээ, Wall Street Journal-д мэдээлснээр, шумбагч онгоц дэлбэрсэн байх магадлалтай ч аялагчдын цогцсыг олох найдлага бий гэжээ.
Раш өнгөрсөн жил ярилцлага өгөхдөө жуулчдыг далайн гүн рүү авч явахдаа тэнд гацах вий гэхээс хамгийн их айдаг гэж хэлж байсан аж. Мөн тус компанид ажилладаг байсан хүн “Titan” шумбагч онгоцыг аюултай гэдгийг анхааруулсан боловч түүнийг ажлаас нь халж компанийн нэр хүндэд халдсан гэж зарга үүсгэж байжээ.
“Titan” нь 96 цагийн хүчилтөрөгчийн нөөцтэй бөгөөд АНУ-ын Эргийн хамгаалалтын алба тооцоолсноор пүрэв гарагийн (2023.06.22) 07:08 минутад (Улаанбаатарын цагаар пүрэв гарагийн 19:08) нөөц нь дууссан. Гэхдээ хүчилтөрөгчийн нөөц ашиглагдаж дуусах хугацаанд олон хүчин зүйл нөлөөлдөг. Английн Саутхэмптоны их сургуулийн далай судлалын багш Симон Боксалл “Маш олон хүчин зүйлээс хамаарна. Бид тэдний хүчилтөрөгчийн нөөц хэзээ дуусахыг мэдэхгүй. Гэхдээ тун удахгүй дуусна гэдэг нь тодорхой” гэж хэлсэн юм.
Мөн хүчилтөрөгчийн нөөцийн талаар “BBC” агентлагт Гэгээн Жоны их сургуулийн эмнэлгийн эмч “Тэд хэр их даарч байгаа мөн бие нь хүчилтөрөгч хэр сайн хадгалдгаас хамаарна. Даарч их чичирвэл хүчилтөрөгч их ашиглана, харин нөмрөгөөр хучвал биеийн дулаанаа хадгалахад тусална. Хүчилтөрөгч дуусах нь аажмаар явагддаг процесс. Гэрэл унтраах шиг гэнэтийн биш, ууланд авирч байгаа мэт аажим явагдана” гэсэн юм. Мөн мягмар гарагт (2023.06.20) Канадын нисэх онгоц металл нүдэж байгаа мэт чимээ сонссон тул аврах ажилчид бага ч гэсэн найдвар тээж эрэл хайгуулын ажлаа үргэлжлүүлж байлаа.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Муусайн хөрөнгөтнүүд Путин устгасан байна гэж хуцалдах вий дээ. Удахгүй муу хулгайчууд.