НИЙГЭМ
Өнөөдөр алга болсон 14 настай хүүг аав нь олжээ
Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 8:20 цагийн үед нэгэн ээж, “хүү минь Баянзүрх дүүргийн хойно "Сод монгол" ШТС-ын дэргэдээс алга болчихлоо. 14 настай 155-158см өндөр, махлагдуу, улаан малгайтай цамцтай, канттай бараан ногоон тамирын өмдтэй, сааралдуу саравчтай малгайтай, жижиг цэнхэр скүтертэй, ярьж чаддаггүй" гэх зарыг байршуулсан билээ.
Тэгвэл хүүг олсон талаар цагдаагийн байгууллагаас "Цагдаагийн байгууллагад 2023 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 32 минутад Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо дүүргийн автобусны буудал орчмоос 14 настай хүү алга болсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Хүүг тус дүүргийн 17 хороо Шархадны автобусны буудал орчмоос аав нь олсон байна" гэсэн аж.
У.УЯН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.