УЛС ТӨР

Жилдээ 15 тэрбумын зардал гаргадаг данхар бүтэцтэй хийх ажилгүй ТОСК-ийг БХБЯ-ны харьяат хэлтэс болгоё

-ТОСК-ИЙН ХИЙХ АЖИЛГҮЙ ШАХАМ 68 ХҮН СУЛ ЦАЛИН АВЧ БАЙНА-

Төрийн орон сууцны корпораци /ТОСК/ гэх байгууллага ажиллаж буй эсэх нь мэдэгдэхгүй, хаалга үүд нь түгжээтэй шахуу ажин түжин болсоор хэдэн сарын нүүрийг үзэж байна. Тодруулбал, тус байгууллагын хэрэгжүүлж байсан “Буянт-Ухаа 3” хорооллын төслийг нь НОСК-д шилжүүлж өгснөөр ийнхүү тус байгууллага зогсолтод ороод буй юм.

Жилдээ 11-15 тэрбумын зардалтай ажилладаг ТОСК эдүгээ 68 ажилтантай. Одоогоор тэдний хариуцаж буй ажил нь ердөө "Буян-Ухаа-3 ” хорооллын түрээсийн асуудал, БНСУ-аас авах зээлийн хүрээнд баригдахаар яригдаж буй "Солонго ” орон сууцны хорооллын төсөл.

Үндсэндээ хийх ажилгүй шахам 68 хүн тэнд суугаад, төрөөс хий цалин авч байна гэсэн үг. Сүүлийн гурван жилийн турш ТОСК 27-13 тэрбумын хасах ашигтай ажиллажээ. Угаас АН-ын үед тавьсан тэр их өр, замбараагүй санхүүгийн схемээс хурдан өндийх боломж хомс байв. Ажилчдын тоо нь 2016 онд 93 байсан бол буулгасаар нэг 68 хүргэжээ.

Тус байгууллагыг Ерөнхий сайд асан Жасрай гуайн ач Ж.Хичээнгүй удирддаг. МАН эрх баригч болж, албан тушаалын бялуу хуваах үеэр С.Даваасүрэн сайдын шахалтаар Ж.Хичээнгүйд ТОСК-ийг удирдуулахаар өгсөн байдаг. Түүнийг УИХ-ын дарга М.Энхболд нам хамгаалдаг талаар ч улс төрийн хүрээнд яригддаг билээ. Ийм нэг "эрх ” даргатай, их зардалтай байгууллага бол ТОСК.

Тэрбээр Би 2016 оны арван сард дансандаа 50 сая төгрөгтэй, цалингаа тавих мөнгөгүй байгууллагыг хүлээж авсан. 2013-2014 оны хооронд үндсэндээ зээлийн эргэн төлөлт хийгээгүй. 2015-2016 онд л 26,5 тэрбум төгрөгийн зээл, хүүг эргэн төлсөн, бусад нь өр болж үлдсэнээс байдал хүндэрсэн байсан” хэмээн асуудлыг өөрөөсөө зайлуулж байв.

ӨСЛИЙН НЭГЖ БОЛГОЖ, БХБЯ-НД ШИНГЭЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ Ч ...-

Нөгөө талд, ТОСК Хөгжлийн банкны таван найдваргүй зээлдэгчийн нэгээр нэрлэгдэж, шүүхийн байгууллагаар өглөгөө шийдүүлэх хэмжээнд яригдаж буй. Төрийн байгууллага хооронд шүүхийн маргаан үүсгэх хэмжээнд хүртэл асуудал нь хүндэрчихээд байхад Засгийн газраас ТОСК дээр шийдвэртэй арга хэмжээ авахгүй байгаа нь хачирхалтай. ТОСК,

Ø 2016 онд: 148,2 тэрбумын авлагатай, 297,6
тэрбумын өглөгтэй,

Ø 2017 онд: 133,4 тэрбумын авлагатай, 373,4
тэрбумын өглөгтэй,

Ø 2018 онд: 136,8 тэрбумын авлагатай, 352,2
тэрбумын өглөгтэй буюу орлогоосоо зарлага нь ямагт давсаар иржээ. 

Мөн Монгол Улсын Хөгжлийн банкнаас ихээхэн хэмжээний зээл авсан нь өдгөө байгууллагын үйл ажиллагааг бүрэн чөдөрлөсөн. Гэтэл 2018 онд Засгийн газрын хуралдаанаар “Төрийн өмчит орон сууцны корпораци” ТӨҮГ-ыг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ болгон өөрчилсөн билээ.

Хариуцлага, хяналтын тогтолцоо, менежмент нь сайжирна, үр ашиг нь дээшилнэ хэмээн тооцоолж Төлөөлөн удирдах зөвлөлтэй ч болгосон байдаг. Ийн өрөнд орсон ТОСК-ийг компанийн засаглалд шилжүүлээд ч сэхсэнгүй. Харин ч төрийн өмчит улсын байгууллагуудын жишгээр төсвийн мөнгөөр, өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг, туйлын үрэлгэн, авлигад живсэн, нэр хүнд муутай, хүнд сурталтай, иргэдийг өмнөө “сөхрүүлсэн” данхар бүтэцтэй байгууллага боллоо хэмээн муу хэлүүлж л ирэв.  

Иймд 68 ажилтантай данхар бүтэцтэй, сул зогсолт хийчихсэн, хий цалин олгосон эл байгууллагыг татан буулгах учиртай. БХБЯ-нд харьяалагдах нэг хэлтэс болгон жижиглэж, бодлогыг нь үргэлжлүүлбэл арай бодитой байх болов уу гэж харагдаж байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-10-29 12:22

ТОСК ХЭРЭГГҮЙ. ТАТАН БУУЛГА. ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛАГАТАЙ ГЭРЭЭ ХИЙЖ АЖЛЫГ НЬ ШАЛГААД ЯВАХАД БОЛНО.

Зочин
Зочин
2019-10-29 21:30

60 terbumiin pacaan. Jasraigiin ach huu. Miegiin hamaatan. jinhene 60 terbumiin g###g.

LesOrdiff
LesOrdiff
2020-01-20 12:37

Medical Amoxicillin Comprar Cialis Espana Sin Receta Cialis 20 Mg Original Precio [url=http://cialibuy.com]Cialis[/url] Baclofene Effets Cv

LesOrdiff
LesOrdiff
2020-02-04 10:13

Pas Cher Priligy Dapoxetine http://cheapcialisir.com - Cialis Achat Cialis Super Active 24h Buy Cialis 1 Mg Prednisone No Scrip

MatFuse
MatFuse
2020-02-06 22:08

Pentagesic http://buyciallisonline.com/# - Cialis Buy Prednisone With No Prescription Buy Cialis Propecia En Espana Online

Холбоотой мэдээ

Back to top button