НИЙГЭМ

Олон улсын уран илтгэгчдийн тэмцээнд монгол бүсгүй манлайллаа

Олон улсын уран илтгэгчдийн 15 дугаар тэмцээний цомыг Архангай аймгийн уугуул П.Нямцэцэг хүртжээ.

Тус тэмцээн энэ удаа 1000 гаруй жилийн түүхтэй Мастерсхаузен хотод зохиолч, уран илтгэгч Херман Шерэрийн удирдлага дор өнгөрсөн долоо хоногт зохиогдсон байна.  

Эцсийн шатанд дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 15 орны 127 авьяаслаг илтгэгчид өрсөлдсөн байна. Монгол Улсаа төлөөлөн Архангай аймгийн уугуул, Zezge Life and Love Coach нэрээр олноо танигдсан Пүрэвсүрэнгийн Нямцэцэг шилдэг 15 герман хэлээр тавьсан “Хариу нэхээгүй хайр”-ын тухай илтгэл шагналт байрт орж, цомын эзэн болжээ.

Энэхүү олон улсын уран илтгэгчдийн тэмцээн нь сорилт, өрсөлдөөнтэй төдийгүй илтгэгчид ердөө дөрвөн минутын дотор хамгийн товч тодорхойгоор шүүгч шинжээчдийн багийн сэтгэлийг хөдөлтөл сэдвийнхээ хамгийн чухлыг ойлгуулах шалгууртай аж.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button