НИЙГЭМУЛС ТӨР

Шагналд мэдрэмжтэй Ерөнхийлөгч

Шагнал нүдээ олохоороо хэчнээн сайхан, олны талархлыг яаж хүлээдгийг монголчууд бид өнөөдөр бүрэн мэдэрлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Үйлчилгээний Гавьяат ажилтан цолоор таван эрхмийг шагнасан нь олны талархлыг ихэд хүлээв.

Зүгээр нэг жирийн өдөр бус Нийслэлийн 380 жилийн ой тохиож буй эл өдөр Улаанбаатар хотын зам талбайг 35 жил цэвэрлэсэн, зам талбайн мастер Д.Баянжаргал, УСУГ-ын бохир усны шугамын засварчнаар 37 жил ажилласан У.Эрдэнэтуяа, Нийслэлийн хот тохижилтын газрын Хог тээврийн машины жолоочоор 42 жил ажилласан Д.Шаравдорж, Ард иргэддээ нийтийн тээврээр аваар осолгүй 32 жил үйлчилсэн, нэгдүгээр баазын автобусны жолооч Э.Очирхуяг нарт дээрх цолыг олгосон нь ёстой нүдээ оллоо. Улаанбаатарчууд бидний цэвэр цэмцгэр, амар тайван амьдралын төлөө өглөөнөөс үдшийн бүрий тасартал борви бохисхийх чөлөөгүй зүтгэдэг тэд Нийслэлийн ойн өдөр энгэрээ цоолсон нь бүр ч сайхан санагдаж байгаа нь мэдээж.

Олны танил, урлаг соёл, спортын оддод Гавьяа, шагнал олгох хамаагүй амар байдаг болов уу. Хийсэн, бүтээсэн нь олны нүдэн дээр ил тул онцолж шагнахад амар учраас тэр.

Харин нийтийн салбарт чимээгүйхэн хөдөлмөрлөн, улс, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжилд томоохон хувь нэмэр оруулж яваа энэ цагийн эгэл баатруудыг далай дотроос шүүрдэн авч, хөдөлмөрийг нь үнэлэх ёстэй бэрх байх. Хамгийн гол нь тийм хүмүүсийг нээн илрүүлж, олны дундаас олж шагнана гэдэг тун ч мэдрэмж шаардсан шаггүй ажил. Тэгвэл үүнд Ерөнхийлөгчийн мэдрэмж супер байлаа.

Үүний сацуу Монголын рок попын амьд домог “Харанга” хамтлагаас хос гавьяат төрүүлж, есөн давхрын цонхоор унах гэж байсан гурван настай хүүхдийг аварсан Л.Отгонбаярыг “Шударга журам” медалиар шагнасан нь нүдээ олсон шагнал мөнөөс мөн.

Шагнал нүдээ олсон гэхээс илүүтэй Ерөнхийлөгч шагналд нүдтэй байлаа. Ер нь Ерөнхийлөгч шагналд мэдрэмжтэй хандсаар ирсэн. Хоёр жилийн өмнө түүхч Д.Өлзийбаатар, “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн Ц.Санчир нарын бүтээлд Төрийн шагнал хүртээсэн нь үүний нэгээхэн илрэл.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. УИХ-ын гишүүд бараг бүгдээрээ гавьяат байх шүү. Улаан сайд гавъяат эдийн засагч. Эх орнор мандуулж хөгжүүлсэн.
    Дээрх хүмүүс гавъяатай хүмүүс

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button