Улс төрийн мэдээ
Арабын нэгдсэн Эмират улсаас манай улсад хөрөнгө оруулахад бэлэн буйгаа илэрхийллээ

НҮБ-ын улс төрийн дээд түвшний чуулганы үеэр Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулахаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй Монголын төлөөлөгчид АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж буй.
Төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын Өрсөлдөх чадвар, мэдлэг солилцооны асуудал хариуцсан дэд сайд ноён Абдул Лутатай хоёр талын уулзалт хийлээ.
Дэд сайд ноён Абдул Лута Монгол Улсын төрийн болон олон нийтийн үйлчилгээ боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний салбарын чанар, хүртээмж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлж, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.

Эх сурвалж: Эдийн засаг, хөгжлийн яам








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай дарга,сайд,гишүүд хувьдаа хахууль нэхээд үргэ эчинэ биздээ. Зика вирус УИХ-ын дарга байхдаа " өнө өдөр үдээс өмнө 76 сая $ дансанд хийчих, оройн хурл даанаар асуудлы чинь шийдээдөгье" гэж байсан гэжү гаашүү дээ !