Нийгэм мэдээ

УБТЗ ХНН: Үерийн улмаас хаасан хөдөлгөөнийг бүрэн нээлээ

Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутгаар олон хоног үргэлжлэн орсон усархаг борооны улмаас төмөр зам нийтдээ 10 газар угаагдаж, тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 11:30 минутын орчмоос хязгаарлаж, замыг сэргээн засах ажлыг эхлүүлсэн.

Байгалийн давагдашгүй хүчний улмаас төмөр зам үерт ингэж олон газар зэрэг угаагдсан нь төмөр замчдад асар их хүндрэл учруулсан ч уг хүндрэл бэрхшээлийг өндөр зохион байгуулалт, мэргэжлийн ур чадвараар давж, үерт угаагдсан замыг богино хугацаанд засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн нээж чадлаа. Үерт угаагдсан Агуйт - Наран-Элгэн хоорондын замыг 7 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагт,  39-41 дүгээр зөрлөг болон 41-Өргөн өртөө хоорондын замыг 7 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагт сэргээн засаж дууссанаар галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн нээгээд байна.

зураг

Одоо Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 286,285-р галт тэрэг, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 276, 275-р галт тэргүүд цагийн хуваарийн дагуу хэвийн аялж байна. Мөн ачаа тээврийн галт тэрэг  саадгүй аялж байна. Төмөр замыг сэргээн засах ажилд 370 шахам төмөр замчид оролцсоноос гадна аймаг орон нутаг, зарим компанийн зүгээс машин техник, шаардлагатай зүйлээр тусаллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button