Нийгэм мэдээ
НӨАТ-ын буцаан олголтоороо таван төрлийн татварыг шууд төлөх боломжтой
Хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 24-нөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүлэх талаар өмнө нь мэдээлсэн.
Мөн энэ удаагаас эхлээд, НӨАТ-ын буцаан олголтоороо автотээврийн хэрэгслийн албан татварыг төлөх боломжтой болж байгаа.
Түүнчлэн,
- Галт зэвсгийн албан татвар,
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
- Газрын төлбөр (газар эзэмшигч),
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг ч төлөх бололцоотой болж байгаа юм байна.
Долдугаар сарын 8-наас өмнө уншуулсан баримтын буцаан олголт хоёрдугаар улиралд багтах юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.