Нийгэм мэдээ

ГХЯ: БНСУ-ын үерээр сураггүй болж, амь үрэгдсэн монгол хүн байхгүй

БНСУ-д урт үргэлжилсэн борооны улмаас үерийн хүнд нөхцөл байдал үүсэж, 49 хүн амиа алдаад байгаа юм.

Тэгвэл ГХЯ-наас "Одоогийн байдлаар үерт өртөж сураггүй болсон, нас барсан монгол иргэн байхгүй" гэж мэдээллээ.

Өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээр эхэлсэн борооны улирал Өмнөд Солонгосын төв болон өмнөд хэсгүүдэд үер буухад хүргэж олон газарт хөрсний гулгалт үүссэн байна. Өнгөрсөн жил Сөүл хотод сүүлийн 115 жил байгаагүй хүчтэй аадар бороо орж, Ганнам дүүрэг үерт автсаны улмаас 14 хүн амиа алдан метроны зам, хонгилуудад их хэмжээний ус тогтсон гамшиг тохиолдсон.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button